Нууц мэдээллийн уурхай

Д.Төмөрхүлэг дэлхийн чансааг тэргүүлнэ

Нийтэлсэн: 2013-05-06 02:47:34

Азербайжаны нийслэл Баку хотноо энэ амралтын өдрүүдээр болж буй жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээнээс Монголын тамирчид таван медаль хүртээд байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаан болж, Монголын 13 тамирчин Бакугийн татамид зодоглосноос хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар алт, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-д А.Цолмон нар мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны чансаа олгох шинэчилсэн дүрмийн дагуу “Их дуулга”-ын тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчинд 500 оноо олгох болсон билээ. Харин мөнгө, хүрэл медалийг 300 ба 200 оноо тус тус дагалдаж буй. Тэгвэл, 66 кг-ын жинд өдгөө дэлхийн чансааны гуравдугаарт 1130 оноогоор бичигдээд буй ОУХМ Д.Төмөрхүлэг “Их дуулга”-ын аварга болсноор жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлэхээр болж байна. Хэдхэн хоногийн өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээнээс түрүү хүртэж, чансаандаа 300 оноо нэмсэн тэрбээр “Их дуулга”-д түрүүлснээр чансаагаа 500 оноогоор ахиулж буй юм. ОУЖБХ-ноос томоохон тэмцээн, уралдааны дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргадаг бөгөөд энэ удаагийн Бакугийн “Их дуулга”-ын дараа зарлах чансаанд ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг-ын жинг манлайлах болно.

Бакугийн “Их дуулга”-ын хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78 ба +78 кг-ын жинд аваргууд тодорно. Эдгээр жинд Монголын тамирчдаас О.Ууганбаатар /81 кг/, Э.Энхбат /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр, Б.Сугаржаргал /+100 кг/ болон О.Жавзмаа /+78 кг/ нар барилдах юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших