Нууц мэдээллийн уурхай

Уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ

Нийтэлсэн: 2013-05-06 02:41:24

Дархлаажуулалтын зөвлөх хороо, Дархлаажуулалтын байгууллага хоорондын зохицуулах хорооны хамтарсан хурал энэ сарын 2-ны өдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа.

Тус хуралд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын төлөөлөгч болон эрүүл мэндийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов. Хурлаар “Улаанбурханы өвчлөлийг таслан зогсоосныг баталгаажуулах бүсийн хурлын танилцуулга”, “Вакцин Дархлаажуулалтын Глобаль Алъяансын төслийн хүрээнд 2012 онд хийсэн ажлын тайлан, “Пневмококкын эсрэг 13 цэнт вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх аргачлал” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна.

Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүд манай улс улаанбурхан өвчнийг таслан зогсоох ДЭМБ-ын зорилтыг хэрэгжүүлэн, уг өвчнийг эрс бууруулснаа баталгаажуулах гэрчилгээ авах түүхэн үед ирээд байгааг онцлон тэмдэглээд дархлаажуулалтын ач холбогдол, үр дүнг олон нийтэд эрчимтэй сурталчилах шаардлагатай байгааг зөвлөмж болголоо.

Түүнчлэн 0-5 насны хүүхдийн нас баралтын хоёрдахь том шалтгаан болоод буй уушигны хатгаа өвчнөөр өвчлөх, эндэгдлийг бууруулах зорилгоор уушигны хатгаа өвчний эсрэг пневмококкын вакциныг дархлаажуултад үе шаттайгаар нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс пневмококкын вакциныг эхний ээлжинд 2013 оны 10 дугаар сараас нийслэлийн Сонгино-Хайрхан, Сүхбаатар дүүргийн 62000 хүүхдэд 3 тунгаар хийж үр дүнг нь судлахаар шийдвэрлэсэн байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших