Нууц мэдээллийн уурхай

Мэдэгдэл

Нийтэлсэн: 2013-05-06 02:37:59

“Сант Марал” сангаас 2013 оны 4-р сарын 5-21-ний хооронд Улаанбаатар хот болон Увс, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудад Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар явуулсан судалгаандаа:  “Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Улсын их хуралд суудалтай намуудаас аль нь Таны санал бодолд тохирсон нэр дэвшигч дэвшүүлж чадах бол?”, “Таны бодлоор Монголын Төрийн Тэргүүний /Ерөнхийлөгчийн/ албан тушаалыг хэн нь хамгийн сайн гүйцэтгэж чадах вэ?” гэсэн санал асуулга явуулж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилсан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5.4-д заасан “Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон байна. Дээрхи хууль  зөрчсөн "Сант Марал" санд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн  тухай" хуулийн 33.19-ийн заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний/1.123.200/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан болно. Иймд нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Сант Марал” сангийн дээрхи санал асуулгын дүнд тулгуурласан Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан аливаа хэлбэрийн мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг, хэрвээ зөрчлийг дахин давтан гаргасан тохиолдолд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн  тухай" хуульд заасан арга хэмжээ авахыг АНХААРУУЛЖ байна.
 
                             ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших