Нууц мэдээллийн уурхай

Мазаалайн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Нийтэлсэн: 2013-04-30 05:37:32

БОНХ-ийн Сайдын тушаалаар байгуулагдсан “Мазаалай хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх  ажлын хэсэг”, “Мазаалай хамгаалах сан” хамтран уран бүтээлчдийн дунд зарласан Мазаалайг олон нийтэд таниулах видео бүтээлийн уралдааны дүн гарлаа. Зөвхөн Монголд данстай Мазаалай баавгайн талаархи уралдааны видео ролик, видео бүтээлийн  төрөлд “AJU”, “Залуус”, “Мичид”, “креатав тренд”, “news agency” зэрэг  9 студи 12 бүтээлээ ирүүлжээ.


Бүтээл шалгаруулах комисс хуралдаж,  видео ролик төрөлд Х.Төрмөнхийн “Мазаалайг аварцгаая”, Г.Бадралын “Мазаалай” бүтээлийг шалгарууллаа. Харин таван минут хүртэлх  видео бүтээлийн төрөлд Б.Лувсанхүүгийн “Говийн бор хүү”, Ц.Баатарсүрэнгийн “Азгүй баавгай”, Ц.Мөнхбаярын “Мазаалайн өчил” зэрэг  бүтээлийг шалгаруулав.  Комиссын гишүүд шалгарсан бүтээлүүдийг Мазаалай баавгайг олон нийтэд танин мэдүүлэх,  /ховор амьтан/-г хамгаалах төрийн үүргийг чухалчлах, Мазаалай баавгайн хамгаалалд хүн бүрийн оролцоог чухалчлах,  Мазаалай судлалыг хөгжүүлэх зэрэг тавигдах шаардлагад нийцсэн гэж үзэж байна.

Бүтээл шалгаруулах комисст Хэвлэл мэдээллийн албаны дарга, доктор Ч.Базар,  “Мазаалай хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх  ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга А.Баясгалан, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Амгалан, “Мазаалай хамгаалах сан” –гийн менежер Д.Тэмүүлэн, “Согоот гоо марал” ТББ-ын тэргүүн, доктор О.Доржраа нар ажиллажээ.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших