Нууц мэдээллийн уурхай

Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна

Нийтэлсэн: 2013-04-30 05:19:59

БНХАУ-д  шувууны гарвалтай томуугийн A(H7N9) халдвар илэрч хамгийн сүүлд өгсөн мэдээллээр нийт 102 хүн өвчилсөн байна. Одоогийн байдлаар эдгээр өвчилсөн хүмүүсийн 19 хувь нь нас баржээ. БНХАУ-д шувууны томуугийн А/H7N9 халдварын хүний тохиолдолын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Мал эмнэлгийн газраас  шувууны аж ахуй эрхлэгч, иргэд ,аж ахуйн нэгжүүдэд дээрхи халдвараас болгоомжлохыг сэрэмжүүлж байна.


Манай орны хувьд шувууны томуу гарсан БНХАУ-аас шувуу, тахиа, гахай, түүний гаралтай түүхий бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон. Гэхдээ мэргэжилтнүүдийн өгч байгаа мэдээллээр шувууны гаралтай бүтээгдэхүүнийг буцалгаж, чанаж хэрэглэх, өвчилсөн буюу үхсэн шувуутай ойртож, хавьтахгүй байх, шувуу нүүдэллэн ирдэг газар нутагт малаа бэлчээхгүй, ан агнуур хийхгүй байх нь энэхүү өвчлөлөөс урдчилан сэргийлэх нэг хэлбэр гэдгийг сануулж байна. Мөн зарим тохиолдолд халдвар авсан гэрийн тэжээмэл шувуудад шинж тэмдэг илрэхгүй байдаг ч, заримдаа өндөглөх нь багасах, амьсгалын замын тогтолцооны өвчний шинж тэмдэг илэрдэг байна.

Харин хоруу чанар өндөртэй  шувууны томуугийн вирусээр халдварлагдсан үед ямар нэгэн урьтал шинж тэмдэг өгөлгүйгээр маш хурдацтай хэлбэрээр явагдаж, үхэлд хүргэдэг байна. Тиймээс иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, хэрвээ шувуу гэнэт олноор үхэх, өвчний сэжиг илэрвэл НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР болон харъяа дүүргийн мал эмнэлгийн байгууллагууд мөн 70144007, 70144009 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг сануулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших