Нууц мэдээллийн уурхай

Уул уурхайн сайд Шведийн Гадаадын хэргийн сайдтай уулзлаа

Нийтэлсэн: 2013-04-29 02:01:49

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцож буй Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдтыг /2013.04.28/ хүлээн авч уулзлаа. Уул уурхайн сайд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам гүнзгийрч олон салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов. Швед Улс уул уурхайн салбарын хөгжүүлж ирсэн туршлагатай орон тул байгаль орчинд ээлтэй сайн технологийг нэвтрүүлэх тал дээр туршлагаасаа хуваалцаж харилцан ашигтай байх зарчмаар хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдт “Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн чухал салбарын нэгд тооцогддог. Манай улс төмрийн хүдрийг түүхийгээр бус эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолдог. Европын төмрийн бүтээгдэхүүний зах зээлийн дийлэнх хувийг нийлүүлдэг” гэдгээ онцлов. Уул уурхайн сайд манай улсын хувьд төмрийг хүдэр хэлбэрээр голчон экспортолж байгаа. Цаашид аль болох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгож байна” гэлээ. Цаашид Швед, Монголын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх, түүнчлэн Монголын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг Швед улсад бэлтгэх, давтан сургах асуудлаар талууд харилцан санал солилцов.
Нийт сэтгэгдэл: 1
  1. Nook /46.161.14.99/ 2018-11-01 08:18:06

    Deep thought! Thanks for coiiunbrttng.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших