Мексикийн шоронд үймээн гарч 17 хүн нас барлаа
Нийтэлсэн: 2013-04-29 01:52:29
Мексикийн Сан-Луис-Потоси мужийн Ла-Пила шоронгийн хоригдлууд эмх замбараагүй байдал үүсгэснээс 17 хүн нас барж 65 хоригдол шархадсан хэрэг гарчээ. Есөн хоригдол үймээний үеэр газар дээрээ нас барсан бол бусад нь эмнэлэгт очоод нас барсан байна. Хууль сахиулагчдыйн мэдээлж байгаагаар бол хууичн хоригдлууд “тайван байлга” хэмээн шинээр ирэгсдийг дарамталснаас үүдэж зодоон гарчээ. Тэд хутга, төмөр хоолой, зэвсэг болгон хэрэглэж болох зүйлүүдээр зэвсэглэсэн байна. Одоо шоронд эмх журам тогтоож, зэвсэг хаанаас авсан, зодоон яг юунаас болж, хэн эхлүүлсэн зэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
