Нүүрээ долоо хоногт 2 угаахад л хангалттай
Хэт их угаах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Тэр тусмаа дулааны улиралд бүр ч хортой гэнэ. Хэтэрхий их угаах нь арьсны хэвийн байдлыг алдагдуулж нян болон хорт туяанаас хамгаалах арьсны төрөлхийн хамгаалалтыг бууруулдаг аж. Ялангуяа хүчтэй үйлчилгээтэй саванг байнга ашиглах хэрэггүй. Халуун ус, савангийн үйлчилгээ нь арьсны тослог чанарт хүчтэй нөлөөлдөг тул хуурайшуулж элдэв халдварт амархан өртөмтгий болгодог. Ер нь долоо хоногт 2-3 удаа угааж арчихад хангалттай гэнэ.