Даралт ихдэлтийн эмчилгээний хамгийн эхний шатны арга хэмжээ нь амьдралын хэв маягийн өөрчлөлтүүд байдаг. Даралт ихдэлт үүсгэж байгаа шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс нь дандаа амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Тийм учраас эмийн эмчилгээг яаран эхлэхгүйгээр дараах зурган дээрх арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Үр дүн гарахгүй бол эмчийн заавраар эмийн эмчилгээг эхэлнэ.
Хооллолт дээр анхаарах зүйлс бол давс багатай, К ихтэй (К ихтэй хүнсэнд жимс, хүнсний ногоо орно, боловсруулаагүй үед Калийн хэмжээ их байна), бор гурил, тариа, будаанууд, ханасан өөх-тос багатай, сармис, сонгино хангалттай хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Даралт буулгах, зүрхний үйл ажиллагаанд сайн долоогоно жимсний ханд гэх мэт ургамлын гаралтай бүтээгдэхүүн, мөн кали, магни, кальци, загасны тос гэх мэт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно.
Стрессээ тайлах бүх л төрлийн үйл ажиллагааг авах хэрэгтэй. Зун болж байгаа учраас агаар салхинд алхах, хөдөө байгалийн үзэсгэлэнт газраар аялах гэх мэт эрүүл мэндэд тустай аргаар стрессээ тайлаарай /архи, тамхи стресс тайлахгүй гэдгийг битгий мартаарай/. Дасгал хийх нь стрессийг бууруулж, биеийн жинг хасахад туслах ач тустай.
Архи, тамхи нь мөн даралт ихэсгэдэг тул аль болох багасгаж, бүр цаашлаад тамхинаас гарч, архи хэрэглэхээ болих хэрэгтэй.