Нууц мэдээллийн уурхай

Дуучин Э.Төрмандах төрсөн ахтайгаа нийлж ядарсан бүсгүйн зовлонгоор аархаж явна

Нийтэлсэн: 2013-04-19 12:32:18

Хүн нэрээ, тогос өдөө гэдэгсэн. Монгол эрчүүд маань жудгаа хаана гээсэн юм бол доо гэж хааяа халагламаар болох юм. Манай WORD.MN сайт СТА, дуучин Э.Төрмандах болон түүний төрсөн ах Э.Жамьян нарт залилуулж, хохирсон нэгэн эмэгтэйн  ярилцлагыг хүргэж байна. Хохирогч бүсгүйг хүндэтгэх үүднээс зураг, нэр усыг нь тавиагүй болно.

-Танд юу тохиолдсон талаар ярихгүй юу?
-Би  өмнө нь ажилтай бол ажилтай, сэтгэлийн дарамтгүй, өр ширгүй, харин ч бусдаас хэдэн төгрөгний авлагатай нэгэн байлаа. Дуучин Э.Төрмандах болон түүний ах Э.Жамьян нартай танил болсоноор миний амьдрал орвонгоороо эргэсэн. Тэр үед энэ айлаас Э.Төрмандахын бэр эгч н.Отгончулуунаар дамжин нөхөр болох Э.Цэндбаатарыг л таньдаг байв. Дараа нь тэдний ах  Э.Жамьянтай танилцсанаас хамаг юм эхэлсэн. Би тэр үед түрээслэх юм хайж байсан юм.
-Та СТА Э.Төрмандахын ахтай хэрхэн танилцсанаа тодруулахгүй юу?
-Анх “Цэндбаатарын ах байнаа...” гэж утсаар яриад юм асууж байсан. Түүнээс өмнө би бэр н.Отгончулуунд түрээслэх аятайхан караоке энэ тэр олдвол эгчдээ хэлээрэй гэж захисан байсан юм. Тэгж яваад Э.Жамьянтай тааралдаж өмнө нь утас шөрмөсөөр биенээ мэддэг болсон болохоор танилууд шиг л байсан. Дараа нь хайртай, дуртай ханилая сууя дээрээ тулаад хувцсаа аваад хүрээд ирсэн. Тухайн үед Жамьян “ би хэдэн өнчин дүү нарынхаа төлөө л явсан эр хүн, эхнэрээсээ салсан.  Дундаасаа үр хүүхэдгүй болохоор таарч тохироогүй. Би одоо л үрийн зулай үнэрлэж сайхан амьдармаар байна” гэдэг байсан. Би ч худлаа ярьж байна гэж бодоогүй. Дээрээс нь бэр нь, дүү нь бүгд л эхнэрээсээ салсан та санаа зоволтгүй,  татлаа түтлээ байхгүй гэж байсан болохоор ер юм бодоогүй.
-Та миний түрээслээд засвар хийсэн караокег дуучин Э.Төрмандах ахтайгаа нийлж булааж авсан гэж хэлсэн?


- Бичилд нэг караоке байна гэж н.Отгончулууныг хэлэхээр нь очиж үзэхэд болмоор газар санагдахаар нь түрээслэхээр болсон. Тэгээд нэгэнт ханилж суухаар шийдсэн, үр хүүхдийг нь тээж яваа эмэгтэй хүн чинь эр нөхрөө гэж бодож байгаа хүндээ итгэхгүa /Зүүн гар талд Э.Төрмандахын төрсөн ах Э.Жамьян/ өөр яах билээ. Жамьян ч засварынх нь тооцоог гаргаад 10 сая болох юм байна сарын дотор засвараа дуусгачихна гэсэн. Гэтэл хоёр сар засаж гучаад сая төгрөг зарцуулсан. Миний тооцож байсан мөнгө хүрээгүй учраас цалингийн зээл, дээрээс нь хүмүүсээс хүүтэй зээлээд л өгөөд байсан. Тэгээд караокенийхоо нээлтийг би 2012 оны 3-р сарын 30- нд  найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглээд ашиг орлоготой болох нь гээд хэрэндээ л баярлаж байв. Маргаашнаас нь буюу 4 сарын 1-ээс  ажиллуулж эхэлсэн.

Би өөрөө ажилтай учраас Төрмандахын бас нэг төрсөн ах нь болох Цэндээ, эхнэр Отгоо хоёрт нь сарын 400 мянган төгрөгний цалин тус бүрт нь өгч ажиллуулахаар болсон. Харин хоол унд, кофе, цайны мөнгийг тэр  хоёр авахаар тохирсон юм. Өөрийн дүү нараас ялгаа юу байхав ажилтай болог, харь элгийн хүмүүсээс арай өөриймсөг хандах байх гэж бодсон. Өөрсдөө ч бид хоёр найдвартай, итгэлийг чинь алдахгүй л гээд байсан. Би нутаг руугаа явж ирээд удалгүй Солонгос явсан. Жамьян бүх юмаа хариуцаад үлдсэн. Ирээд орлого энэ тэр байна уу гэсэн чинь “цаад хоёр чинь дансанд хийж байгаа” л гэсэн. Түрээс энэ тэрийн дараа болъё доо гээд хэсэг байж 5 сарын 15-ны үед очсон чинь бэр нь  “Энэ караокег чинь агаа Төрмандахд өгчихсөн шүү дээ” гэж хэлсэн. Өөрийн юм хүнийх болчихоод байдаг, өр нэхэгдэж байдаг Жамьян хөдөө уурхайд ажиллаж байгаа гээд алга болчихсон. Би ч эхэндээ итгэж өгөхгүй байлаа. “Хоёр сая төгрөгний ажилд орсон. Сайхан амьдарнаа, биеээ бодоорой” гээд баруун хацар дээр үнсээд явсан хүнийг яаж ийм юм хийчихээд зугатна гэж бодох вэ дээ.
- Танд түрээсийн гэрээ нь байгаагүй юм уу?
- Байсан. Гэхдээ Жамьянгийн нэр дээр. Би тухайн үед их хайнга хандаж л дээ. Нэг мэдсэн чинь л Жамьян өөрийнхөө нэр дээр хийчихсэн байсан. Би ч эр хүн өөрийнхөө нэр дээр л хийгээ биз дээ гээд нэг их юм санаагүй юм л даа.
- Та тэр үед хөл хүнд байсан гэсэн. Хүүхдээ төрөхөд хүртэл ирээгүй юм уу?
- Миний хүсч байгаа ганц зүйл хүүхэд гэдэг байсан хүн төрөх гээд хагалгааны орон дээр байхад ганц удаа залгасан. Бэрүүд нь мэдэж байсан болохоор хэлсэн байх. Би тэр үед гомдсон, өвдсөндөө үнэндээ юу ч хэлж чадаагүй уйлсан. Гэтэл “чи тайвширхаараа залгаарай, би нэгжгүй шүү” гэж хэлээд утсаа тасалсан.
- Та караоке буцааж өгөөч гэж дуучин Э.Төрмандахд хандаж үзсэн үү?
- Би зөндөө хэлсэн, гуйсан. Сүүлдээ ядаж дүүгээсээ гуйж тавьсан караокений машиныг авья гэхэд таван том залуу үлдээчихээд явсан байсан. Би өөрийнхөө юмыг авч байна, өөрийнхөө юманд орж ирж байна, та нар хэнээс юу хамгаалаад байгаа юм бэ гэсэн чинь утсаар яриад “ Энэ авгай их солиорч байна, энийг нь өгөх үү болчих уу” энэ тэр гэж л байна лээ. Тооцоо хийе гэж  5 сард очиход бэр Отгоо 8 сая төгрөгийн орлого олсон Төрмандахд өгсөн  гэж надад хэлж байсан мөртлөө сүүлдээ ямар ч ашиг гарахгүй байна, танд юу өгөх юм гэсэн. Тэгвэл би 7 сарын 1 ээс түрээслээд өр ширнээсээ гармаар байна гээд сарын 5 саяар хүнд түрээслэхээр тохирчихсон байтал маргааш нь өөр хүмүүст түрээсэлчихсэн байсан. Гэтэл 10 сая төгрөг надад нэхүүлж байж хүнээр дамжуулж өгсөн. Би зарим нэг хүүгээ төлөөд төрж хөнгөрөхдөө хэрэглээд дуусчихсан. Өр гэдэг чинь нүд ирмэхийн зуур л нэмэгдэж байдаг юм байна. Одоо цалингийн зээл хугацаа хэтэрчихсэн. Өмнөх өрөө дарах гээд ББСБ-аас зээл авчихсан бас хугацаа нь хэтэрчихсэн. Байр тогны мөнгөө өгч чадахгүй гэрэл цахилгаанаа таслуулаад охиныхоо сар бүр улсаас олгодог 40,000 төгрөгөөр амьдарч байна. Найзууд маань сүүлийн үед байрны мөнгө төлж өгч байгаа. Охин маань 6 сартай болохоор ажилдаа орох боломж байдаггүй ийм л хүн болчихоод хохирч байна.
- Та хуулийн байгууллагад хандаж үзэв үү?
- Хандсан. Энэ асуудлыг БГД ын Цагдаагийн хэлтэсд шалгуулахаар өргөдөл гаргасан мөрдөн байцаагч, дэслэгч М нь  эхлээд зохион байгуулалттай залилан байна гэж  байснаа дараа нь хэрэгсэхгүй болгосон. Харин миний машиныг зарсан хэрэг дээр нь Жамьянд эрүү үүсгэсэн байгаа. Би ангийнхаа хүүхдээс 7.5 сая төгрөгийн авлагатай байсныхаа оронд шинэ портер авсан юм. Жамьян анх машиний ченж хийдэг гэж надад хэлж байсан. Тэгээд тэр машиныг зарж чадах байх, зараад караоке засахад хүмүүсээс зээлсэн мөнгөнөөсөө хөнгөлөе гэж бодоод авч байсан юм. Гэтэл зарагдахгүй байна гээд л яваад байсан. Өргөдөл өгөөд шалгуулсан чинь тэр дор нь зарчихсан юм билээ. Тэр хэрэг дээр нь эрүү үүсчихсэн байгаа.  
- Энэ хооронд та Э.Жамьянтай холбогдож юу болоод байгаа талаар ярилцах гэж оролдоогүй юм уу?
- Оролдолгүй яах вэ. Би караокегоо авмаар байна. Танай дүү чинь ах өгсөн гээд намайг хөөгөөд байна. Чи явж болноо, намайг яаж энэ өрнөөс гар гэж байгаа юм бэ. Би өөрийнхөө юмыг авмаар байна гэх мэтчилэн зөндөө хэлсэн, гуйсан, уйлсан. Эхний үед мессежээр учир зүггүй доромжилж байгаад дугаараа солиод таг болсон. Жирэмсэн байхдаа залгахаар зугатдаг байсан. Би өр ширэнд орлоо, энэ караокег надад буцааж өгөхгүй бол яаж энэ байдлаас гарах юм бэ, өгчихөөч гэж зөндөө хэлсэн. “Гэдсэндэхээ ухуулчихаад, ажлаа хийгээд амьдар, гөлөг минь” гэж хэлдэг болсон. Бэр охидууд нь надтай холбоотой байдаг байсан бүгд нөхрийнхөө дарамтанд ороод миний утсыг ч авахаа байсан. Уг нь Төрмандахын эхнэр Гансувд бид хоёр зовлон жаргалаа ярьдаг, ойр байсан юм. Тухайн үед Төрмандахыг “амьдралд ямар ч нэмэр болохгүй, архидаж шоудаад алга болдог, анхныхаа хүүхэд дээр гайгүй байсан. Хоёр дахь хүүхдээ гаргахад төрөхөөс ч гаргаж авахгүй байсан” гэхчлэн зовлонгоо ярьдаг байсан. Удмаараа л ийм хүмүүс байж л дээ.
- Таныг цагдаагийн байгууллагад хандсаны дараа хохиролыг чинь сайн дураараа барагдуулахгүй байна уу?
- “Та хоёр дээрээ очих л байсан. Караокег чинь буцааж өгөх л гэж байсан шүү дээ. Өргөдөлөө авчих тэх үү гэдэг байсан. Хэрэгсэхгүй болгонгуут надруу “Чи хүүхэд мүүхэд гэж битгий хуцаарай, би тэртэй тэргүй энэ тэндгүй олон хүүхэдтэй, надад үнэндээ сонин биш шүү, за” гэж байна лээ. Би хүүхэд энэ тэр гэхгүй ээ, өр ширээ дараад эндээс л явмаар байна. Би уг нь Австралид сургуульд явах байснаа хүүхдээ гаргах гээд хойшлуулсан юм л даа.
- Өмнөх эхнэрээсээ хүүхэдгүй гэдэг нь худлаа байсан юм уу?
-  Угаасаа эхнэрээсээ салаагүй байхдаа бас л хөдөө ажиллана гэж хэлээд тийм юм хийж явсан юм байна лээ. Миний нэг таньдаг хүнтэй эхнэр нь цуг ажилладаг байсан юм билээ. Би яг өөрийгөө гэж хэлэхээс бас ичиж зовоод “Манай нэг найз бүсгүйтэй сууна барина гээд өр ширэнд оруулаад хаяаад явсан юм байна. Өмнөх эхнэрээсээ бас тэгсэн юм болов уу, та нэг мэдэж өгөөч” гэсэн юм. Гэтэл тэр хоёр чинь ерөөсөө салаагүй гэж байна шүү дээ. Эхнэр нь “ юун салах манай нөхөр хөдөө л ажиллаад байгаа ш дээ” гэж байна гэсэн.
Хүүхдийн тухайд бүр өмнө нь өөр нэг бүсгүй дээр охин нь байдаг гэж байсан. “Залуу байхдаа сууна барина гэж бодоогүй, явдаг байсан хүүхэн жирэмсэн болоод үлдсэн юм байна лээ. Би гурван нас хүрсэн хойно нь л мэдсэн. Хэрвээ тухайн үед нь мэдсэн бол би шал өөр хандах байсан” гэж ярьдаг байсан. Охиноо өөр дээрээ авмаар л байдаг, манай хуучин эхнэр хүүхдэд их дургүй, ад үздэг болохоор чадаагүй гэхээр нь “болох юм бол аваад ир ээ” гэдэг байсан. Охинд нь би бэлэг авч өгөөд явуулдаг байсан.
- Гэр бүлийнх нь хүмүүс бүгд эхнэрээсээ салсан гэж хэлсэн тухай та ярьсан. Магадгүй буцаад эвлэрсэн байж болох уу?
- Тийм байж болно. Би тэр хүний хойноос татлаа түтлээ болох гэсэн юм алга. Охинд маань ч тийм эцэг хэрэггүй. Зүгээр л намайг хохиролгүй болгоод өг л дөө. Төрмандах тэр засварын тал мөнгийг нь ядаж гаргасан бол одоо яая гэхэв, санаачлагыг нь гаргасан бол бас яая гэхэв. Гэтэл огт тиймгүй байж хүний юмыг ажиллуулаад, ашиг олоод намайг ингэж хохироож болохгүй биз дээ. Би яаж амьдардаг байсныг нь мэднэ шүү дээ. Таван жил болоход хуримаа хийх нь битгий хэл хэцүү л амьдралтай хүмүүс байсан. Энэ караокений ашгаар л хуримаа хийлээ шүү дээ. Дээрээс нь дахиж нэг караоке түрээсэлсэн гэсэн. Амьдрал нь яаж дээшилж байгааг би мэднэ. Ажиллуулж үзсэн хүмүүс 8 өрөөтэй караоке ямар ашиг олдогийг төвөггүй хэлээд өгнө. За бүр байг л дээ, тэр караокегүй л бол амьдрал нь сөнөх гээд байгаа юм бол би ажилуулья танд хувь өгье гээд намайг өрнөөс гаргаж болно биз дээ. Өмнө нь чухам л эгч ээ, эгч ээ гээд долоочих гээд л гүйгээд байсан хүн шүү дээ. Ёстой аймар хүмүүс байдаг юм байна.
- Та Э.Төрмандахын аавд нь хүртэл хандсан гэж байсан?
- Хэлэлгүй яахав. “За би хэлье л” гэдэг юм. Би бүр аргаа бараад Жамьянд “нөгөөдөр болох /өнөөдөр/ Төрмандахын тоглолтон дээр очиж та нарыг ямар хүмүүс болохыг микрофон барьж байгаад зарлана, найз нар маань очоод лоозон бариад сууна, за юу” гэж хүртэл хэлсэн. Намайг тэгдэг юм бол ална шүү л гэж байна лээ. Юмыг яаж мэдэх вэ, надад итгээрэй гэж хэлээд хүн луйвардаж байгаа хүмүүс “ална” гэж хэлж байгаа юм чинь тэгэхийг үгүй гэх газар алга ч юм шиг. Сүүлд караокед очиход шоронгоос гараад хоёрхон сар болж байгаа гэж өөрийгөө хэлсэн залуу бас “Чам шиг хүүхнийг зүгээр л алдаг юм за юу” гэж байна лээ. Би зүгээр л хүнд итгэсэн үр хүүхдийг нь төрүүлээд өсгөж яваа эмэгтэй. Ямар гэм хийсэн гэж энэ айл, энэ ах дүү нар надад ингэж хандаж байгааг би ойлгохгүй байна. Бэрүүд нь бол яах вэ, эмэгтэй хүмүүс эр нөхрийнхөө үгнээс хаа холдох вэ дээ. 
- Та үнэхээр тоглолт дээр нь очих юм уу?
- Уучлалт гуйгаад, миний караоке болон мөнгийг өгөхгүй бол тоглолт дээр нь очноо. Би үр хүүхдийнхээ хоолыг залгуулах үүрэгтэй эх хүн,  надад хүнээс ичиж зовох юм байхгүй.


Эх сурвалж: WORD.MN   Г.Инжир

Нийт сэтгэгдэл: 1
  1. zochin /211.138.88.109/ 2017-03-03 23:03:06

    TUrmandah bolon ger bul ni boliochee ichij amidraachee toglolton deer ni ochood uneniig ilchilbel taarnaa

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших