Зандан эрчүүдийн дамжаа нээгджээ
Европод зандан онгон хүмүүсийг халуухан амраг болгож өгдөг дамжаа улам бүр тархаж байна. Данид зургаан сарын ийм дамжаа 1500 еврогийн төлбөр авдаг гэнэ. Тэнд зандан эрчүүдийг эхлээд өөрийнхөө нүцгэн биенд нь дасгадаг гэнэ. Дараа нь эмэгтэй хүнтэй харьцах, эргүүлэх болон энгэр зөрүүлэх урлагийг үе шаттайгаар заадаг аж. Хамгийн “гоё” юм нь дамжааны төгсөлтийн үеэр болдог агаад суралцагч сурагч багш нарын туслалцаатайгаар хөвгүүн насаа гээдэг гэнэ. Австрид бүр гоё гэнэ. Тэндхийн дамжаа нь өөрийн гэсэн биеэ үнэлэгч нартай агаад төрийн зохих байгууллагуудын албан ёсны зөвшөөрөлтэй “эрвээхэй” нар ажилладаг. Тэд нарыг “дадлагажуулагч багш” гэж нэрлэдэг.
NUUTS.MN