Нууц мэдээллийн уурхай

Хүүхдүүд тань хоорондоо муудалцвал яах вэ

Нийтэлсэн: 2013-04-19 02:49:53

Ах дүүс эгч дүүс байж хүүхдүүд нь хоорондоо муудалцаж хэрэлдэх нь эцэг эхийн толгойн өвчин болдог. Энэ хэрүүл зодоонд буруутныг олж тогтоох нь хамгийн хэцүү байдаг.  Хүүхдийн хэрүүл зодооны гол шалтгаан нь тэдний өрсөлдөөнд байдаг.  Айлын ганц хүүхэд байтал удалгүй дүүтэй болсноор энэ нь улам хурцаар илэрдэг.   Тухайн нөхцөлд эцэг эхчүүд хоёр хүүхдэдээ хоюуланд нь тэгш хандах нь хамгийн зөв арга юм.  Нэгийг нь илт буруутган нөгөөг нь хамгаалах нь тэдний өрсөлдөөнийг улам хурцатгадаг. Иймд ээж та хэрэлдэж зодолдохыг нь болиулаад хоюуланг нь хамт тэвэр. Энэ нь ээж нь тэдэнд хоюуланд хайртай тул өрсөлдөж тэмцэлдэх ямар ч шалтгаан байхгүй гэсэн ойлголтыг төрүүлдэг.  Зодоон ширүүхэн болсон бол том хүүхдээрээ эхлээд уучлалт гуйлгаад дараа нь түүндээ “миний хүү ийм сайн чамдаа ч бас хайртай” гэх мэтээр энхрийлэн тэвэр.  Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ дунд нь тоглоом чихэр амттан авч өгвөл  муудалцах нь багасдаг гэж боддог нь эндүүрэл юм.  Харин ч өрсөлдөөн улам ширүүсдэг тул хүүхэд бүрдээ өөрийн гэх тоглоом, орчин нөхцлийг бүрдүүлж өг. Мөн ямар ч үед тэднийг хооронд нь харьцуулж болохгүй. Олон хүүхэдтэй айлд том нь багачуудаа “дэглэх” гээд байдаг.  Энэ нь эцэг эх нь том хүү охиндоо дүү нараа асрах хооллох үүргийг өгдөг харин цаадуул нь дүү нарынхаа нүүрийг угааж, үсийг самнаж хооллож байгаа тул бас шийтгэх эрхтэй болсон гэж ойлгодог.  Энэ явдлыг тэр дор нь таслан зогсоох хэрэгтэй.

 

NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших