Хоёрдахь эхнэрээ авсан Малайзын улстөрч шоронд суужээ
Нийтэлсэн: 2013-04-19 10:44:02
Малайзын лалын шажинтнуудын хуулиар эр хүн дөрвөн эхнэр авч болдог гэнэ. Гэхдээ бусад эхнэрүүдээсээ заавал зөвшөөрөл авах ёстой бөгөөд зөвшөөрөл аваагүй бол гэрлэж болдоггүй аж. Тэгвэл нэгэн улс төрч анхны эхнэрээсээ зөвшөөрөл аваагүй байж ахин гэрлэснийхээ төлөө лалын хуулийн дагуу нэг сар шоронд суух ялаар шийтгүүлж ихээхэн хэмжээний торгууль төлжээ. Лалын шүүх хоёр дахь эхнэрийг нь мөн торгосноос гадна хуримд оролцсон бүх зочдыг хүртэл торгох ялаар шийтгэсэн гэнэ.
NUUTS.MN