Хүүхдүүдэд тарган эцэг таалагддаг гэнэ
Нийтэлсэн: 2013-04-18 01:53:31
Булчин шөрмөс нь зангирсан ааваас илүү бүдүүн тарган аавтай байх хүсэлтэй хүүхдүүд олон байдгийг судалгаа тогтоожээ. Ялангуяа бага насныхан бүр тийм байдаг гэнэ. Хүүхэд багаасаа л сайхан муухайгийн ялгааг мэдэрч гоо сайхны үнэлэмжтэй болдог. Сонирхолтой нь царайны хувьд зөв хэлбэртэй аятайхан төрхтэй хүнийг илүүд үздэг ч биеийн хувьд тарган бүдүүн аавд “талтай” байдаг гэнэ. Энэ нь хүүхдэд эхийг нь санагдуулдагтай холбоотой байх гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлж. Сүүлийн үед хүүхнүүд хүүхэд төрүүлээд таргалдаг болсон тул хүүхэд тэр хэвээр нь тусган авч хамгийн хайртай хүнийхээ хэмжүүрээр бусдад ханддаг гэнэ. Нөгөө талаар махлаг хүмүүс сайхан сэтгэлтэй зөөлөн ааштай гэсэн уламжлалт ойлголттой ч холбоотой байж болох юм.