Халагдсан порно жүжигчин уурандаа гурван хүн хөнөөжээ
Нийтэлсэн: 2013-04-18 09:48:16
Калифорни мужийн Ван-Ниус хотын порно студид аймшигт хэрэг гарчээ. Ажилгүй болсон жүжигчин Стивен Хилл хяналтаа алдан гурван хүн цавчиж хороожээ. Студийн эзэн ажлаасаа халж байгаа мэдэгдсэнд хар арьст эр кино зураг авалтанд хэрэглэхээр бэлдсэн сэлэм шүүрэн авч тэнд байсан хүмүүсийг цавчихаар элдэн хөөж гурвынх нь аминд хүрчээ. Өмнө нь хэд хэдэн насанд хүрэгчдийн кинонд тоглосон Стивен өөрийгөө том порно-од гэж үздэг байсан гэнэ.