Салхины хаанаас 1.3 тэрбум еврогийн хөрөнгө хураажээ
Нийтэлсэн: 2013-04-18 09:45:44
Сицилийн мафитай тэмцэх алба “Салхины хаан” хочит Вито Никастриг баривчилж хөрөнгийг нь хураажээ. Нийтдээ 1.3 тэрбум еврогийн 43 компани, 98 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Мафийн босс бохир мөнгөө салхины эрчим хүчний салбар луу оруулж угаадаг байсан тул “Салхины хаан” гэдэг хочтой болж. Өөрөө ч муугүй инженер байсан аж.
NUUTS.MN