Нууц мэдээллийн уурхай

Хүүхдээ гаж донтноос хамгаалах 10 санамж

Нийтэлсэн: 2013-04-17 02:22:05

Та бидний үрс хайр хүрэм өхөөрдөм байхын хажуугаар болгооомжтой хянуур болох ёстой. Учир нь бага насны хүүхэд ангуучлагч гаж донтнууд улам олширсон. Хүүхдээ янз бүрийн хүчирхийлэлд өртүүлэхгүй байя гэвэл доорх санамжыг уншаарай :

-хүүхдээ хараандаа байлгаж сур: бүр багаас нь хаашаа явах гэж байгаа, хаана тоглох гэж байгаагаа хэлдэг болгож сургаарай.  Хүүхэд өөрөө эцэг эхээ хаана байгааг ямагт сонирхож байдаг үүнийг дуртай дагадаг. Хэрвээ энэ зуршил танай гэрт хэвшил болж чадвал та хүүхдээ хараа хяналтаасаа алдахгүй.

-ажигч гярхай занг нь дэмжин хөхүүл : хүүхдээ цэцэрлэгээс нь ирэхэд өдөр юу болсныг нь асууж ярилц. Энэ үеэр хүүхэд тань ямар нэгэн сонин явдал болсныг яривал магтаж урамшуул . жишээ нь өнөөдөр хэн хэн цэцэрлэгтээ ирээгүйг асуугаад зөв хэлбэл магт. Энэ мэт гярхай занг нь хөгжүүлбэл яваандаа бусдын сэжиг бүхий үйлдлийг заавал анзаардаг болно.

-хүүхдээ “үгүй” гэж хэлж сурга :  томчууд ямагт сайн сайхныг хийдэг гэж хүүхэд боддог. Тэгвэл тэд нарын ямар ямар үйлдэл аюултай бас хортойг тайлбарлаж өгөн “үгүй” гэж хэлж сурга. Жишээ нь биенд нь гар хүрэх юм уу өөр тийшээ авч явах гэж байгаа хүмүүст заавал “үгүй” гэж хэлэх ёстойг ойлгуул.

-томчуудын доорхи үйлдэл аюултайг ойлгуул. Үүнд : чанга удаан тэврэх, шалтгаангүй үнсэлт, гижигдэх, бэлэг эрхтэнд гар хүрэх, өөрийгөө үнсүүлэх эсвэл оролдуулах

-биеийн тэр хэсэгт бусдыг хүргэж  болохгүй гэдгийг ойлгуул : биеийн хамгийн эмзэг газар бол бэлэг эрхтэн гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ томчууд биеийнх нь энэ хэсэгт хүрэх оролдох гэвэл “боль болохгүй тавиач” хэмээн чангаар хашгирах хэрэгтэй гэж зааж өг.

-биеийн эрхтэнг ичиж зоволгүй нэрлэдэг болговол сайн : “боов боожгой” хэмээн өхөөрддөг эрхтэнг яг ямар нэртэйг ичиж зоволгүй хүүхдэдээ хэлж нэрлүүлж сурга. Хэрвээ хүүхэд үүнийг сайн мэдэхгүй нэрлэж чадахгүй бол хүчирхийлэлийн золиосонд өртөгдөх магадлал өндөр болдог. Хүүхэд “тэр хүн миний …-гаар оролдсон” гэж хэлж чаддаг байх ёстой.

-зөвхөн ойр дотныхон нь үнсэх учиртайг хэл : өхөөрдөм ааштай хүүхдүүд хэн байгаагаас үл хамааран үнсүүлж тэврүүлэх гэдэг. Тэгвэл аав ээж эмээ өвөө тэр ах энэ эгч чинь л чамайг үнсэх учиртай гэдгийг хэлж ойлгуул.

-хүүхдээ бусдаас бэлэг авсанаа хэлдэг болго : бусдаас ямар нэгэн бэлэг авахдаа эцэг эхдээ хэлдэг мэдээлдэг болгож сурга. Гаж донтнууд чихэр жимс гар утас мэтийн бэлэг сэлтээр өөртөө татах гэдэг.

-хүүхдээ илэн далангүй болгож хүмүүжүүл : гаж донтнууд ихэнхдээ “бусдад хэлбэл ингэнэ тэгнэ” гэж хүүхдийг сүрдүүлдэг.  Эцэг эхээсээ юмаа нуугаад сурчихсан хүүхдэд айхдаа нуугаад өнгөрдөг. Тэгвэл багаасаа эцэг эхтэйгээ илэн далангүй байж үнэнээ хэлж сурсан хүүхэд хүчирхийлэлд өртөгдөх магадлал бага байдаг.

 

NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших