Нууц мэдээллийн уурхай

Дэлхийн зулайг зорьсон МУГТ Г.Өсөхбаяр үндсэн аялалаа эхлүүллээ

Нийтэлсэн: 2013-04-16 07:32:54

Монгол улсынхаа далбааг дэлхийн зулайд мандуулах түүхэн аяллаа эхлүүлсэн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ сарын 15-нд буюу өчигдөр хойд туйлын 09 цаг, Монголын 16 цагт үндсэн замдаа гарчээ. Тэрбээр хойд туйлын 90 градус хүртэл сансрын шулуун тооцооллоор 110 км замыг туулахаар тооцоолж байсан боловч зам нь шулуун биш томоохон саад, мөсөн уул, ангал тааралдаж байгаагаас учраас ойролцоогоор 200 орчим км зам туулах юм байна. Аяллын багийнхан анх наймуулаа Хойд туйлд очихоор төлөвлөсөн ч нэг нь замаасаа буцсан гэнэ. Ингээд Англи, Австрали, АНУ, Португали зэрэг орны 6 тамирчдын хамт долуулаа дэлхийн зулайг зорилоо.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар МУГТ, олон улсын хэмжээний мастер уулчин Г.Өсөхбаяр Хойд туйлд аялахын тулд  нарийн төлөвлөлттэй бэлтгэл сургуулилт хийсэн юм. Г.Өсөхбаяр энэ өвлийг Туулын мөсөн дээгүүр явганаар чарга чирэх болон дугуйгаар аялж өнгөрөөсөн бөгөөд гуравдугаар сард Хөвсгөл далай дээгүүр нийт 125 км үргэлжлэх аяллыг хийсэн билээ. Энэхүү дугуйн аялал Хөвсгөл далайн хойд тал болох Ханхаас эхэлж яваад Хөвсгөл далайн дундах Модон хөх арал дээр хүрч байв. Энэ нь түүний  аялалд жинтэй хувь нэмэр оруулсан гэж Г.Өсөхбаяр хэллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших