Нууц мэдээллийн уурхай

Бостоны марафоны үеэр халдлага гарлаа

Нийтэлсэн: 2013-04-16 07:06:55

Бостон хотод өчигдөр болсон марафон гүйлтийн үеэр олон арван хүн гэмтэж, амт насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Амиа алдсан хүмүүсийн тоонд найман настай хүүхэд байсан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр дэлбэрэлтийн улмаас 141 хүн гэмтэж, гурван хүн амь насаа алдсан байна. Тэднийг хотын эмнэлгүүдэд хуваарилан хэвтүүлжээ. Эдгээрээс найман хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Хоёр дэлбэрэлт ойролцоогоор 20 секундын зайтайгаар Бостон хотноо жил бүрийн уламжлалт марафон гүйлтийн төсгөлийн шатанд болсон байна. Аллага орон нутгийн цагаар 14:50-д гарчээ. Дэлбэрэлтийн үеэр уралдаанд оролцогсдын ихэнх нь бариандаа орсон байжээ. АНУ-ын засаг захиргаа уг үйлдлийг хийсэн этгээдийг заавал олж илрүүлнэ гэдгээ амлаад байна.
Америкийн тэнгисийн цэргийн хүчний сапёрчид Бостонд ирж тэсрэх бөмбөг хайж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хэргийн газраас идэвхжүүлээгүй байсан хоёр тэсрэх төхөөрөмжийг олжээ. Мөн хөрш гудамжинд нь өөр нэг бөмбөг байрлуулсан байсныг олсон байна.
Бостоны захиргаа гар утсан холбоог хотын нутаг дэвсгэрт ажиллуулахгүйгээр хаасан ба хотод хийгдэх бүх нислэгийг хойшлуулаад байна. Зарим хэвлэлд хэргийн сэжигтэн гэх нэг хүнийг баривчилсан гэж байгаа ч цагдаагийнхан үүнийг үгүйсгэж байгаа. Алан хядлагын эзнийг тогтоох ажилд Холбооны мөрдөх товчооныхон хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших