Нууц мэдээллийн уурхай

Бээжинд Азийн бүсийн оюутны спортын наадам болно

Нийтэлсэн: 2013-04-16 02:21:57

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу явагдаж байгаа оюутны спортын “Универсиад” III их наадмын хүрээнд Азийн бүсийн оронд суралцдаг Монгол оюутны спортын III их наадам 2013 оны 4 сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо Хайдан дүүрэгт орших “Биеийн тамирын их сургууль”-ийн спортын ордонд явагдана. Бүсийн “Универсиад” наадмыг зохион байгуулах салбар хорооны даргаар БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Ц.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар тус ЭСЯамны ажилтан Д. Булган нар ажиллаж бэлтгэлээ хангаж байна.
     Энэхүү наадам сагсан бөмбөг, шатар, ширээний теннисний спортын 3-н төрлөөр явагдах ба Азийн бүсийн олон орон, БНХАУ-ын хотуудад суралцаж байгаа 30 гаруй их, дээд сургуульд суралцаж байгаа 400 орчим Монгол оюутнууд бүсийн наадамд оролцохоор мэдүүлгээ ЭСЯам, ЗБХороо, МОСХ-нд ирүүлээд байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа ийнхүү гадаадад суралцагч оюутнуудын дунд уламжлал болон явагддаг наадамд оролцохоор эдгээр баг, оюутан тамирчид спортын бэлтгэл сургалтаа ханган, хувцас формоо эртнээс бэлтгэжээ.
     Наадмын тэмцээнүүд Бээжин хотын БТИС-ийн спорт цогцолборт эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн багийн тоглолтууд нэгэн зэрэг 2 талбайд эхлэнэ. Мөн шатар, ширээний теннисний тэмцээн тус цогцолборын заалуудад явагдана. Наадамд оролцогчдыг бүртгэх, багийн мэдүүлэг хүлээн авах ажиллагаа БНХАУ-д суугаа Монголын ЭСЯаманд эхлэн явагдаж байгаа юм. Төвөөс очсон шүүгчдийн бүрэлдэхүүн 4 сарын 26-ны өдрийн 10.00 цагаас эхлэн мандат олгох үйл ажиллагааг ЭСЯамны байранд хийж, энэ өдрийн 16.00 цагт техникийн зөвлөгөөний хурлаа явуулан, тоглолтын журмыг танилцуулан, тэмцээний хуваариудыг гаргана.
     Наадмын үйл ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулахаар 4 сарын 25-ны өдөр Бээжин хот руу ССАЖЯ, Монголын оюутны спортын холбооноос тус бүр 1 төлөөлөгч, сагсан бөмбөгийн улсын шүүгч, спортын мастер Д. Энэбиш, Г.Нямдорж нарын 4 хүний хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг явж, шүүж зохион байгуулан ажиллахаар болсон байна. Тус наадамд амжилттай оролцон тэргүүн байранд шалгарсан оюутан тамирчдад Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, цомыг гардуулан өгөх юм.
                                                              СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
                                                              МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
                                                              МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
                                                              НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших