Нууц мэдээллийн уурхай

Халдварт өвчнөөс сэргийлэх ажлын хүрээнд олон улсын хурал зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2013-04-15 03:32:30

Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ Дэлхий дахинд зоонозын халдварт өвчин давамгайлж байна, мөн шинэ болон сэргэж буй өвчний халдвар тулгамдсан асуудал болоод байгааг хэллээ. Эдгээр асуудалтай тэмцэхэд ганц эрүүл мэндийн салбар биш бүх салбар оролцож, бbүс нутгийн хэмжээнд ажиллах шаардлагатай байна. Шувууны томуугийн А(H7N9) вирүс тархаад буй энэ үед хөрш зэргэлдээ 3 орны төлөөллүүд уулзаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Энэхүү олон улсын хурлаас гарах зөвлөмж, шийдвэрийг эрүүл мэндийн салбарын цаашдын бодлогод тусган ажиллана гэв.

“Нэг дэлхий-Нэг эрүүл мэнд” уриан дор явагдаж буй тус хурал нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Хурлын зорилго нь шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахад салбар хоорондын болон хөрш зэргэлдээ орнуудын хилийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох аж.

Хурлаар шувууны томуу, бруцеллёз, бэтэг, боом, Крым-Конгийн цусархаг халууралт зэрэг зоонозын халдварт өвчнүүдийн асуудлаас гадна цаг үеийн байдалтай холбоотойгоор шувууны томуугийн H7N9 вирусийн халдварын асуудал яригдаж байна.

Энэ удаагийн хурал шувууны томуугийн A(H7N9) вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, дэлхий нийтийг түгшээж буй энэ цаг үед зохион байгуулагдаж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Хуралд Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл болон ОХУ, Буриад, Хятад улсаас мэргэжилтнүүд оролцож байна.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших