Нууц мэдээллийн уурхай

Том оврын автобусны жолооч нар харилцааны сэтгэлзүйчид болцгоолоо

Нийтэлсэн: 2013-04-12 06:24:17

 “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Нийслэлийн тээврийн газар”,  “Сэтгэлзүйн үндэсний төв”,  “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэнүүд хамтран эрдэнэт хүний алтан амь тээж яваа жолооч нартаа “Аюулгүй тээвэрлэлт-Харилцааны ёс зүй” сэдвийн хүрээнд сэтгэл зүйн болон  замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах талаар гурван талын хамтарсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд том оврын 24 ААНБ-ын жолооч  нар хамрагдсан байна. “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн сургалтын ахлах мэргэжилтэн Ч.Гансүх замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцож буй том оврын автобус болон хөдөлгөөнд соёлгүй оролцож байгаа, замын хөдөлгөөний дүрмийг  биелүүлээгүй, бусдыг үл хүндэтгэн осол аваар гарах нөхцлийг бий болгож буй том оврын автобуснуудын камерын дүрс бичлэгийг ашиглан сургалтыг сонирхолтой явуулсан бол “Сэтгэл зүйн Үндэсний төв”-ийн сэтгэл зүйч багш н.Энхжаргал сургалтанд хамрагдсан жолооч нарыг харилцааны сэтгэл зүйчид болголоо. Жолооч нар өөрсдийгөө ямар нэг зүйлтэй зүйрлүүлэх харилцааны анхан шатны хичээл тэдний хувьд хамгийн хөгжилтэй байлаа. Тэд өөрсдийгөө “савдаг, дэлхий, мод, уул, цэцэг, бааз” гэх мэтчилэнгээр төсөөлүүлж байсныг сэтгэл зүйч багш дэлхий гэсэн зүйрлэлийг “Та өөрийн гэсэн ертөнцтэй, үлгэр жишээч, найрсаг хүн байна” гэхчилэнгээр тухайн хүнийг тодорхойлсоноор жолооч нарын сонирхлыг ихээр татсан сэтгэлзүйн хичээл боллоо. “Нийслэлийн тээврийн газар”, “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо“-ноос хамтран зохион байгуулж буй “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд жолооч, мөнгө хураагч, шалгах механик, засварчид,  удирдах албан тушаалтнуудад зориулсан шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байгаа юм байна. “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд “Том оврын автобусны үйлчилгээ үйлчилгээ эрхлэгч” байгууллагаас иргэдээ уриалж байгааг бид дамжуулж байна. Учир нь ногоон гэрлээр гардаггүй, гарц ашиглаж мэддэггүй, замын хөдөлгөөнд бүдүүлэг оролцож байгаа нь осол, зөрчил гарахад багагүй нөлөөлдөг байна. Жишээлбэл, түгжирсэн машинууд дундаас гэнэт гүйж гарч ирэх, замын хаалт, хашлагыг давах, замын голд машинаас үсэрч буух зэрэг үйлдлүүдийг иргэд маш ихээр гаргадаг болохыг жолооч нар онцлон дурьдаж байлаа. Иймээс иргэд, зорчигчид, ерөөсөө нийт бүгдээрээ нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, цагаан гарц, ногоон гэрлээр гарцгаая.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших