Нууц мэдээллийн уурхай

Удирдах албан тушаалтнууд лекц сонслоо

Нийтэлсэн: 2013-04-12 06:17:57

Нийслэлийнхний амин чухал хэрэгцээг хангаж хөл дүүжлэх унаагаар залгуулж байдаг нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт өнөөдөр “АвтобусНэг” ОНӨҮГ-т явагдлаа. Сургалтанд том оврын 24 ААНБ-ын 37 удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байна. Нийтийн тээврийн үйл ажиллагаа, онцлогт тохирсон лекцийг ШУТИС-ын “Нийгмийн технологийн сургууль”-ийн доктор, ахлах профессор Д.Амаржаргал “Удирлага-ажилтан, ажилтан-ажилтан” хоорондын харилцааны зөрчлийг шийдвэрлэх сэдвийн хүрээнд хамтын ажиллагааг сайжруулах, хамт олны сэтгэлзүй нэгдмэл уур амьсгалтай болгох, итгэлтэй ажиллах сэдэл төрүүлэх, сайн ажилтнуудаа тогтоох, нөлөөллийн аргуудаар онол, практик хосолсон сонирхолтой сургалтыг зохион байгууллаа. Мөн том оврын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас салбартаа тэргүүлэгч байгууллагын хувьд “Автобуснэг” ОНӨҮГ-ын ерөнхий инженер Б.Энхцаг өөрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, зорчигч тээвэрлэлтийн менежментийн тогтолцооны талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч бусад аж ахуйн нэгжүүдэд менежментийн туршлагаасаа хуваалцан хэлэлцүүлэг өрнүүлэв. “Нийслэлийн тээврийн газар”, “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч” байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд зохион байгуулалтын олон ажил хийж байгаа бөгөөд үүний нэг нь шат дараалсан сургалтын арга хэмжээнүүд юм. Аяны хүрээнд нийтийн тээврийн ААНБ-уудын шалгах механик, жолооч, хүний нөөц, бичиг хэргийн ажилтнуудад “Замын хөдөлгөөний удирдлагын төв”, “Сэтгэлзүйн үндэсний төв”-тэй хамтарсан сургалтуудыг зохион байгуулаад байна.

 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших