Монгол улсын гадаад төлбөр тооцооны зах зээлд мэргэшсэн үйлчилгээ үзүүлэн, энэ зах зээлийн 50 орчим хувийг дангаараа гүйцэтгэдэг ХХБ-нд ХБНГУ-ын CommerzbankAG банкнаас “Excellent Quality of Straight Through Processing Award 2011” буюу “Гадаад төлбөр тооцооны шуурхай байдлын шилдэг чанар” шагналыг олголоо.
Харилцагчдын гадаад төлбөр тооцоог шуурхай, өндөр чанартай үзүүлж буйг шалгаруулан олгодог уг шагнал нь ХХБ-ны зүгээс харилцагчдынхаа еврогоор хийгдэх гадаад төлбөр тооцоо, санхvvгийн гvйлгээг CommerzbankAG Frankfurt банкаар дамжуулан тvргэн шуурхай чанарын өндөр тvвшинд гvйцэтгэдэгийг үнэлэн олгосон бодитой шагнал юм.
ХХБанк дэлхийн тэргүүлэх 150 гаруй банк, санхүүгийн байгууллагатай албан ёсны харилцаатай ажиллан, Монгол улсад хамгийн олон буюу 14 төрлийн валютаар харилцагчийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг цорын ганц банк юм.