Нууц мэдээллийн уурхай

"МИНИЙ ДУУ – МИНИЙ АЗ ЖАРГАЛ" Үржингийн ХҮРЭЛБААТАР

Нийтэлсэн: 2013-04-11 23:24:50

 Зохиогчийн болон тоглолтын товч танилцуулга

    
    Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч,  нэрт сэтгүүлч,  оюуны соёл шинжээч,   хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор,  Утга зохиолын “Алтан өд” наадмын хошой тэргүүн шагналт, “Алтан микрофон-2003” хөгжмийн наадмын тэргүүн шагналт, “Морин хуур-2011”  хөгжмийн наадмын дэд байрын шагналтан.

Дууны яруу найргаар дагнан бичдэг.  Түүний шүлгийг нь туурвисан 360 гаруй дуу нь дуулагджээ.  Голдуу рок, поп дууны шүлэг бичдэг. Зохиолын дуу ч бас бий. Хөгжмийн зохиолч Л. Балхжав, Г. Жаргалсайхан,  Ц. Чулуунбат, Б. Цэрэндондов болон Н. Жанцанноров, Б. Шарав, Т. Баттөмөр зэрэг олон хөгжмийн зохиолчидтой хамтран уран бүтээл туурвидаг. 

    Дуучин Б. Сарантуяа, Т. Ариунаа, С. Сэрчмаа, Д. Жаргалсайхан, Ц. Оюунцэцэг, Ж. Алтанцэцэг, Х. Болормаа, Ч. Амаржаргал болон Камертон, Харанга, Хурд, Номин талст, Сүнс, Free Zone, Киви зэрэг дуучид, хамтлагийн урын сангийн хамгийн шилдэг бүтээлүүд нь Ү. Хүрэлбаатарын дуунууд байдаг. Ер нь түүний дууг дуулаагүй монголын рок, поп дуучид бараг байхгүй гэж хэлж болно.


    Тэрбээр “Эрх саран” /2002/, “Түгээмэл аялгуу” /2004/уран бүтээлийн тайлан тоглолт хийж байсан. Тэдгээр нь монголын рок, поп болон зохиолын шилдэг дуучдын цугларалт болж үзэгчдийн таашаал, талархлыг хүлээсэн шилдэг тоглолт байсан тул олон жилийн туршид ам дамжин яригдаж, үзэгчдийн хүсэлтээр телевизээр олон удаа гарч байсан юм.

    2013.04.12-13-ний өдрүүдэд UB Palace-ийн концертийн их танхим тоглох Үржингийн Хүрэлбаатарын “Миний дуу-миний аз жаргал” талархлын  тоглолт нь монгол эх орноо хайрлахын учир утгыг хүмүүн заяа, хайр дурлал, элбэрэл энэрэл, төрлөх нутаг, түмэн олны хүндлэлд мөргөн биширч бичсэн бүтээлүүдээс бүрдэх юм.  Тоглолт нь бүхэлдээ монгол хүний төрөлх ариун сэтгэл, бахархал, омогшил, эрч хүчийг сэрээж, байгаль орчин, нийгмийн бухимдал, хүмүүн хоорондын харилцааг ариусган зөөллөхөд чиглэгдэж байна.  


    “Миний дуу-миний аз жаргал” талархлын тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар Skin entertainment студи, зохион байгуулагчаар Total music компани , “New Star” студи, түнш байгууллагаар Гоби-Эксплорэйшн ХХК, Макс групп, UBS телевиз болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байна.
     
Тоглолтод  Ардын жүжигчин А. Долгор, Ш. Чимэдцээеэ, Гавъяат жүжигчин  Д. Жаргалсайхан, Б. Сарантуяа, Т. Ариунаа, Х. Төмөрбаатар, Ц.Чулуунбат, Г. Жаргалсайхан, Ч. Бат-Эрдэнэ, С. Ганзориг, Х. Болормаа, Б.Дашдондог, Ж. Алтанцэцэг, Ч. Амаржаргал, дуучин Х. Лхагвасүрэн, Б.Чинбат, Т.Дэлгэрмөрөн, С. Сэрчмаа, Н. Энхбат, Х. Батмэнд, Н.Туяа, Р. Жаргалсайхан, Л.Ган-Эрдэнэ, А.Хаянхярваа, Го. Сэргэлэн, Ц. Хурцбат, Х. Сумала, BX, Маралжингоо, Э.Болор-Уянга болон Харанга, Хурд, Камертон, Sweetymotion хамтлаг зэрэг энэ цагийн шилдэг уран бүтээлчид оролцоно. Тоглолтын зөвлөхөөр  МУГЖ, Төрийн шагналт, Д.Сосорбарам, “New Star” студийн гүйцэтгэх захирал С.Мандах, СГЗ яруу найрагч Ш.Гүрбазар нар ажиллаж байна.

    Эрдэмтэн зохиолч Үржингийн Хүрэлбаатарын дотоод сэтгэлийн ертөнцийн дуун эгшиглэн болсон энэхүү уран бүтээлийн талархлын тоглолт монголын дууны урлагийн энэ цагийн шилдэг төлөөлөгчдийн чуулбар болон Танд хүрэх болно. 

“Миний дуу миний аз жаргал” талархлын тоглолтод тавтай морилно уу.

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших