Берлусконийн “нууцыг” эмч нь задалжээ
Нийтэлсэн: 2013-04-11 09:35:29
Гурван ч удаа Италийн ерөнхий сайд болсны хажуугаар үүлэн борооны хэл ам шуугианаараа нэрд гарсан Сильвио Берлускони өдгөө 76 настай. Энэ өтөл насанд хэрхэн хүч чадлаа хадгалж чаддагийг нь хувийн эмч нь нийтэд дэлгэжээ. Түүний баталснаар Сильвио бол супер эр агаад түрүү булчирхайн хорт хавдраар өвдөөд эдгэсэн ч эр хүний хүч чадал нь ерөөсөө буураагүй гэнэ. Үүний гол шалтгаан нь өдөр тутам үдийн хоолны дараа авдаг 45 минутын нойр болон тусгайлан бэлдэж найруулсан “эликсирт” байдаг аж. Сильвиогийн уудаг уг хандад бүхий л төрлийн аминдэмээс гадна аминокислот, антиоксидант зэрэг ордог гэнэ. Эмчийнх нь баталснаар тэрээр биологийн хувьд 12 насаар залуу бие организмтэй хүн аж.
NUUTS.MN