Нууц мэдээллийн уурхай

Ухаантай эхнэрүүд л хэзээ хаана юу хэлэхээ мэддэг

Нийтэлсэн: 2013-04-08 22:49:59

Зарим гэр бүл жижиг сажиг асуудлынхаа ачааллыг даалгүй салж сарнихдаа хүрдэг. Иймээс доорх зөвлөгөөг толилуулж байна.

Нэг - Эр нөхрөө ажлаасаа ирэхэд амрах боломж олго. Бүтэн өдөр ажилласан хүнийг шууд гэрийн ажилд татан бүү оролцуул. Чимээгүйхэн байж байгаад цагийн дараа түүнд ямар нэгэн санал тавь. Түүнийг тайван байлгасан тул нөхөр дуртайяа зөвшөөрнө.
Хоёр - Та хоёрын хэн нэг нь хошин шогийн мэдрэмжтэй байна гэдэг бол амьдралд тохиолдох элдэв бэрхшээлийг хөнгөхөн давна гэсэн үг. Гэхдээ хошин шогийн мэдрэмж хосуудад харилцан адилгүй түвшинд байдаг. Энэ нь гэр бүлд олж авсан хүмүүжил, төлөвшлөөс хамаарна. Аливаа егөөдөл, хошигносон аятай яриаг эмзэглэн тусгаж авдаг хүн ч бий. Хэрэв та ийм бол нөхрийнхөө хошигнолд уурлаж, дургүйцэх хэрэггүй. Харин эвтэйхэн үгээр түүний хошигнол таалагдахгүй байгааг ойлгуулах нь хамгийн үр дүнтэй арга..
Гурав - Эрчүүд эхнэртэйгээ зөвлөлгүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэдэг. Учир нь тэр бол өрхийн тэргүүн, эр хүн. Тэгэхээр аар саар асуудалд эхнэртэйгээ зөвлөлдөхийг хүсдэггүй. Тэгвэл яах вэ? Юуны өмнө надад мэдэгдсэнгүй гэж ханцуй шамлан бүү дайр. Ажлых нь явцыг ажигла. Хийсэн ажил бүтэмжтэй бол үнэлэлт, дүгнэлт өг. Юм бүхэнд нь хутгалдах хүсэлгүй, гэхдээ чухал шийдвэр гаргахад байлцах ёстойгоо мэдэгд. Тэгвэл дараагийн удаад нөхөр тань чухал асуудлыг шийдвэрлэхдээ таныг оролцуулах болно.
Дөрөв - Нөхөр нь салан задгай байх нь эмэгтэйчүүдийн уурлах гол шалтгаан болдог. Гэхдээ эрчүүд эмх замбараагүй байдгаа анзаардаггүй юм. Тэгэхээр байнга яншихын оронд хиртэй хувцас хийх тусгай сав ванны өрөөнд тавь. Ингээд та зөвхөн саванд байх зүйлийг нь л угаа. Бусад хиртэй зүйлийг нь буцаагаад шкафанд нь чих. Явцын дунд нөхөр чинь эмх замбарааг илүү үнэлж, хиртэй хувцсаа тусгай саванд хийж заншина. Танаас ч мөн тэвчээр шаардагдана. Эвгүй энэ зуршлыг арилгах амаргүй ч оролдоод үз.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших