Урагт хортой гэж тогтоогдоогүй эмүүд: Амоксацимин, Ампициллин, Бензатинбен, Бензилпенициллин, иефтазидим, Цефриасон, Клиндамицин, Клоксацимин, Эритромицин.
Ацикловир - Урагт хортой гэж тогтоогдоогүй боловч хэсэг газар хэрэглэхэд удаан шимэгддэг.
Урагт хортой: - Цефиксим, Тинидазол, Триметаприм, Валацикловир, Валацикловир, Ванкомицин, Зидовудин, болон бусад вирусын эсрэг бэлдмэлүүд.
Азитромицин - Урагт хортой, хэрэглэх заалт нь эхийн амь насанд аюултай үед хэрэглэхийг зөвшөөрнө.
Хлорамфеникол - Урагт хортой, жирэмсний эхний 3 сард: “саарал ураг” синдромыг үүсгэнэ.
Цилрофлоксацин - урагт хортой, үений гажиг-артропати үүснэ.
Клотримазол - Урагт хортой, жирэмсний эхний 3 сард, харин сүүлийн 6-9 саруудад үтрээгээр хэрэглэж болно.
Доксацилин - жирэмсэн болон хөхүүл үед эсрэг заалттай, жирэмсний эхний 3 сард ясны гаж хөгжил, сүүлийн 6-9 сард амны болон тагнайн хөндийн гаж хөгжил, эхийн элэгт хортой, элэг томруулна.
Фамцикловир - Амьтан дээр хийсэн туршилт гаж нөлөөгүй гэж гарсан боловч хүний урагт ямар нөлөөтэй гэдэг нь тодорхойгүй, эхийн амь насанд аюултай үед л хэрэглэнэ.
Флуконазол - Урагт хортой, жирэмсний эхний 3 сард хэрэглэж болохгүй, өндөр тунгаар хэрэглэхэд ургын хавсарсан гажиг үүсгэнэ
Гентамицин - Урагт хортой, жирэмсний сүүлийн 6-9 саруудад сонсгол тэнцвэрийн аппаратад гаж нөлөөтэй.
Метронидазол - Урагт хортой, эхний 3 сард хортой, жирэмсний сүүлийн 6-9 саруудад бага тунгаар амь насны заалтаар хэрэглэхийг үгүйсгэхгүй.
Нистатин - Урагт хортой, ходоод гэдэсний замаар шимэгдэх нь улаан.
Офлоксацин - Урагт хортой, үений гажиг- артопани үүсгэнэ.
Подофимин - Урагт хортой, амьгүй ураг, гаж нөлөө ихтэй
Стрептомицин - Урагт хортой, жирэмсний сүүлийн 6-9 саруудад сонсголын аппарат, тэнцвэрт гаж нөлөөтэй.
Сульфаметаксазол+ Триметаприм - Бисептол - Урагт хортой, жирэмсний эхний 3 сард гаж нөлөөтэй, сүүлийн 9 сард ургын цус задлан /неонатал гемолизис/, ургын цусан дахь улаан эсийн хэмжээг томруулна ./Метгемоглобинэмия/
Тетрациклин - жирэмсэн болон хөхүүл үед эсрэг заалттай, жирэмсэн эхний 3 сард ясны гаж хөгжил, сүүлийн 6-9 саруудад амны болон тагнайн хөндий гаж хөгжил, сүүлийн 6-9 саруудад амны болон тагнайн хөндийн гаж хөгжил, эхийн элгэнд хортой, элэг томруулна.