Нууц мэдээллийн уурхай

Бэлгийн замбараагүй хавьтлаас болж үргүйдэлд хүрэх нь бий

Нийтэлсэн: 2013-04-08 22:40:11

Эмэгтэйчүүдийн өвчин эмгэг манай улсад ихсэх болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Эмэгтэйчүүдийн өвчин эмгэгээс янз бүрийн сөрөг үр дагавар гардаг. Хүүхэд төрүүлэхийг хэдий хүсч байгаа боловч жирэмсэн болохгүй яваа эмэгтэй олон. Жирэмсэн болохгүй байгаа шалтгаан нь олон янз. Эх хүн болж хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хувь дутдаг нь үнэхээр харамсалтай.

Тэгвэл үргүйдэл юунаас болж үүсдэг вэ? 
Дэлхий нийтийн нөхөн үржихүйн насны хүн амын дунд элбэг тохиолддог хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг нийгэм, анагаах ухааны нэг чухал асуудал бол яах аргагүй үргүйдэл юм. Эрдэмтдийн судалгаанаас харахад үргүйдлийн 50 хувь нь эмэгтэйчүүдээс, 40 хувь нь эрчүүдээс үлдэх хувь нь хоёулангаас нь үүдэлтэй байдаг нь тогтоогдсон. Үргүйдлийн анхдагч шалтгаан нь олон янз. Тухайлбал: төрмөл, удамшлын байдаг. Гэхдээ энэ нь нийт үргүйдлийн дотор багахан хувийг эзэлдэг. Хамгийн их хувь эзлэж байгаа нь үргүйдлийн хоёрдогч шалтгаан буюу олдмол үргүйдэл юм. Үүн дотроо үргүйдэлд хүргэж буй хамгийн гол хүчин зүйл нь бэлгийн замын халдварууд байдаг. Нөхөн үржихүйн насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчнүүдийн давталт их байгаа нь үргүйдэлд хүргэж байна. Заг хүйтэн, хламид, вирусын гаралтай халдварууд, олон үүсгэгчээр үүсгэгдсэн үрэвслүүд гээд хор уршиг нь үргүйдэл болдог өвчнүүд түгээмэл тохиолдоно.
Үр хөндөлт үргүйдэлд хүргэх гол шалтгаан болдог. 
Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг тогтооход харьцангуй хялбар байдаг. Эрэгтэй хүний үрийн шингэнийг шинжлээд тодорхойлдог. Хэрэв эрэгтэйгээс шалтгаан нь тодорхойгүй бол эмэгтэйг нь шинжилнэ. Эмэгтэйгээс хамаарах үргүйдлийг тогтооход өвөрмөц нарийн, олон талт шинжилгээ хийнэ. Төвийн гаралтай, өндгөвчийн, умайн гуурсан хоолойн гээд эмэгтэй хүний үргүйдлийн шалтгаан олон янз. Эмэгтэйчүүдийн дунд тохиолдож байгаа үргүйдлийн дотор умайн гуурсан хоолойн шалтгаан давамгайлдаг. Бэлгийн замаар дамжих халдваруудын улмаас умайн гуурсан хоолой үрэвсэж, битүүрснээс болж үргүйдсэн тохиолдол элбэг. Үргүйдлийг эмчлэхэд асар их тэвчээр, цаг хугацаа шаардагддаг.
Хэрхэн сэргийлэх вэ?
Хамгаалалтгүй, тохиолдлын бэлгийн хавьтлаас сэргийлэх хэрэгтэй. Бэлгийн замбараагүй амьдралаас болж бэлгийн замын халдварт өртдөг. Улмаар үргүйдэлд хүрнэ. Үргүйдлээс сэргийлэхэд хамгийн чухал зүйл нь үнэнч бэлгийн хавьтал юм. Хосууд бие биедээ үнэнч байж, бэлгийн ганц хавьтагчтай байх явдал юм.Бэлгийн замбраагүй хавьталаас болж эрэгтэй эмэгтэй хоёул насандаа ч харамсаад барамгүй зүйлд унах нь элбэг.
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших