Нууц мэдээллийн уурхай

Хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдгийг мэдэх үү

Нийтэлсэн: 2013-04-08 00:43:33

Эрүүл, чийрэг байдал гэж юу вэ?

Хамгийн энгийн ойлголтоор бол өдөр тутмын аливаа үйл явдлыг ямар ч ядралт цуцалтгүйгээр туулж өнгөрүүлэх чадвар юм. Ихэнх хүмүүсийн хувьд “Бие эрүүл чийрэг -формондоо байх “ гэдэг нь “өөрийгөө эрүүл байгааг мэдрэх”, “сайхан харагдах” гэсэн утгыг агуулна. Бие бялдар эрүүл, чийрэг байх нь архаг өвчнүүдээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж, улмаар чанартай урт наслалтын гол үндэс суур нь бодог.

Биеийн тамир ба урт наслалт

Ихэнхи судалгаагаар биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг хүмүүс, хөдөлгөөний дутагдалтай хүмүүсээс урт насалдаг болохыг баталсан байдаг. Дасгал хөдөлгөөн нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Дасгал хөдөлгөөн хийхийн тулд чөлөөт цагаа заавал спорт зааланд өнгөрөөх шаардлагагүй. Бага зэргээр ч гэсэн биедээ тодорхой хэмжээний ачаалал өгч, дасгал хөдөлгөөн хийх нь огт хийхгүй байснаас дээр нь мэдээж. Яаралгүй алхах, лифтний оронд шатаар өгсөх, дугуйгаар явах, шал угаах г.м. ямар ч хөдөлгөөн таны эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай.

Бие бялдрын хөгжлийн таван чанар ба Бие бялдрын хөгжлийн түвшин юунаас хамаардаг вэ?

Бие бялдрын хөгжлийн түвшинг хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан гэсэн 5 чанараар тодорхойлно.

Тэсвэр гэдэг нь булчингийн үйл ажиллагааны явцад гарах биеийн ядралтыг эсэргүүцэх чадвар юм. Тэсвэр нь ерөнхий тэсвэр, тусгай тэсвэр гэж хоёр янз байна.

Ерөнхий тэсвэр – энэ нь олон бүлэг булчин оролцож дасгал хийснээр зүрх судас, амьсгалын ба мэдрэлийн системүүдэд өндөр шаардлага тавигдаж, ажлыг удаан хугацаанд гүйцэтгэх чадвар юм.

Тусгай тэсвэр – энэ нь тодорхой хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотой тэсвэр юм.

Тэсвэрийг эрүүл зүрхтэй байснаар хангаж чадна. Бие махбодь хүчилтөрөгчтэй нөхцөлд хийдэг дасгалууд зүрхний хамгийн сайн дасгал болдог. Алхалт, гүйлт, дугуй унах, усанд сэлэх болон аэробик дасгал хийх нь бие махбодийн тэсвэрийг нэмэгдүүлдэг.

Хөдөлгөөний эв дүй – энэ нь нарийн төвөгтэй үйлдлийг хөдөлгөөний тэнцвэрээ олж зөв, авхаалжтай гүйцэтгэх чадварыг хэлнэ.

Хүч – гаднын эсэргүүцлийг даван туулах, эсвэл түүнийг булчингуудынхаа хүчээр эсрэг үйлчлэл үзүүлэх чадвар юм. Хүчтэй булчингууд хүнийг сайхан харагдуулдаг.

Уян хатан – хөдөлгөөнийг хамгийн их далайцтай гүйцэтгэх чадварыг уян хатан чанар гэнэ. Уян хатан чанарыг хөгжүүлэхэд сунгалтын дасгалуудыг ашиглана.

Сунгалтын дасгалууд нь булчингуудын холбогч зөөлөн эдүүдийг уян зөөлөн сунамтгай болгодог. Хүчтэй, эрүүл, уян харимхай булчингууд нь хөдөлгөөнийг ахмад насанд ч хадгалдаг.

Бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин

Хүн бүр өөрийн амьдралын хэв маягт нийцсэн бие бялдрын түвшинтэй байх шаардлагатай. Ахмад настай хүн өдөр тутам дэлгүүр явж хүнсээ цуглуулах, хоолоо хийх, гэрээ цэвэрлэх зэрэг ажлыг хийж чадаж байвал хангалттай хөдөлгөөнтэй байна гэж үздэг ба тэнхлүүн биетэй ч гэж ярьдаг. Харин тамирчин хүн тэмцээн уралдаандаа амжилт гаргахын тулд өдөр тутмын бэлтгэл сургуулилт, дасгал хөдөлгөөний тусгай хөтөлбөрөөр хичээллэх шаардлагатай байдаг. Энэ нь хүн бүрт өөрийн түвшний хөдөлгөөн, дасгал шаардлагатайг харуулж байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам хүний бие бялдрын идэвх өөрчлөгддөг. Энэ нь хүний нас, биеийн жин, биеийн бүтэц, бухимдал, эрүүл мэндийн ерөнхий байдлаас хамаардаг. Гэхдээ яма рч насанд, ямар ч нөхцөлд байсан хүн идэвхтэй амьдралд тэмүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй юм.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших