Нууц мэдээллийн уурхай

Дуучин Ч.Уранхолбоо: Найз залуу маань танилцаад удаагүй байхдаа “Чи миний үнэн хайр” гэсэн шивээс хийлгэсэн

Нийтэлсэн: 2013-04-06 10:43:40

-Танд амжилт хүсье. Ану Бээжин хотод суралцаж байгаа гэсэн. Ямар чиглэлээр суралцдаг вэ?
 
 
-Баярлалаа. Өнгөрсөн намраас Бээжин хотын Цинхуа их сургуульд хятад хэлний чиглэлээр суралцаж эхлээд хагас жилийн хугацааг үдлээ. Цинхуа их сургууль маань бүх Хятадын топ1 сургууль гэдэг утгаараа суралцах орчин, сургалтын систем зэргээрээ дээд зэргээр бэлтгэгдсэн нь идэвхтэй суралцах боломжийг бий болгож байна. Хэлний бэлтгэлээ жилийн хугацаанд дүүргэсний дараа бизнесийн чиглэлээр магистр хамгаалж төгсөх юм. Өөрийнхөө ирээдүйг бизнес эрхлэгч эмэгтэйн дүрээр төсөөлж харах болсон. Мэдээж урлаг гэгч зүйлээс холдохгүй ээ.
 
 
-Танай ангид хэдэн орны оюутан суралцдаг вэ. Ангийнхантайгаа дотно найзууд болж амжсан уу?
 
 
-Олон тивийн залуус дунд суралцаж явна. Насны хувьд харьцангуй гэж хэлж болно. Мэдлэг боловсролд нас хэзээ ч оройтдоггүй гэдгийн жишээг харуулж байгаа гэх үү дээ. Эхлээд өөрийгөө боломжийн мэдлэг чадвартай гэж дүгнээд л сургуульдаа орсон. Харин хичээл эхлэх үед өөрийгөө олон талаар бэлдэж, бүх зүйлд хэний ч дор орохгүй зэрэгцэж алхах ёстойгоо ойлгосон. Нөгөө талаасаа олон орны залуус дунд өөрийн улсын нэрийг хамгаалахад чиглэгдэж байна. Би өөрийгөө анзаараад бас нэг дүгнэлтэнд хүрсэн. Зөв хор шар гэдэг зүйлийг биедээ тээж яваагаа олж мэдсэн. Ойр дотно гэхээсээ илүү харилцан суралцаж, мэддэг чаддагаа хуваалцдаг болоод байна.
-Ангийнхан нь дуучин гэдгийг чинь мэдэх үү?
-Үнэнийг хэлэхэд дуучин гэдгээ нууцалж байгаа. Монголдоо ганган хээнцэр дуучин, оюутны ширээнийхээ ард эгэл жирийн нэгэн байж, бусдын адил суралцаад явж байна. Энгийн хувцаслалт, өдөр бүрийн ачаалал надад эерэг, өөр мэдрэмж төрүүлдэг болсон. 
 
 
-Facebook-ээр холбогддоггүй юу. Гэхдээ Хятадад интернэт ертөнц өндөр хяналттай гэдэг?
 
 
-Бээжинд facebook хэрэглэж болохгүй болохоор энэ тал дээр санаа зовох зүйлгүй байдаг. Youtube ч давхар хориотой. Интернэт ертөнцийн хяналт бусад улсыг бодвол харьцангуй өндөр. Нэг намын бодлого зонхилох нөлөөтэй оршдог оронд хориглох зүйл үүгээр зогсохгүй. Сошиал ертөнцийг хянаж байгаа нь миний хувьд зарим талаараа зөв санагддаг. Мэдээллийн урсгал гэхээсээ илүүтэй залуучууд нэг нэгийгээ таньж мэдэх, өөрийгөө таниулах зүйл болгон ашигладаг гэж дүгнээд, үүнийг хязгаарлаж, залуусын харьцаанд эмх замбараатай байдлыг бий болгохыг хүссэн далд бодлого мэт харагддаг. 
 
 
-Таныг саявтархан Америк явсныг facebook-c л олж мэдлээ?
 
 
-Эхний симестрийн хичээл дуусаад эх орондоо ирсэн. Одоо хувиараа гэрийн багштай бэлдэж байгаад HSK-ийн шалгалт өгөөд, ирэх жилээс үргэлжлүүлэн хэлээ сурах уу, эсвэл шууд магистраа хамгаалах уу гэсэн түвшингээ тогтоолгоно. Америк руу Jeunesse global компанийн ажлаар амжилттай яваад ирсэн.  Олон улсын хуралд оролцож, албан ёсоор компанийн эрхээ баталгаажуулаад ирсэн монголчуудаараа бахархах сэтгэгдэл төрж байна. Олон талаараа үр дүнгээ өгч байгаа тул тус компанийн үйл ажиллагаа монголд далайцтайгаар тархаж, үр дүн гараасай гэж хүсэж байна. Энэ нь шууд худалдааны бизнес явуулдаг байгууллага юм. Манай улс албан ёсоор элсэж ороод хоёрхон сарын хугацаанд нормоо давуулан биелүүлж, америк дахь төв компаниас том үнэлгээ авсан нь бидний хувьд ололт байлаа. Компанийн гол брэнд бүтээгдэхүүнүүд маань хүмүүсийн амьдралд баяр баясгалан нэмж, эрүүл эрч хүчтэй залуу гоо сайхан амьдралыг бэлэглэхэд чиглэсэн юм. Үр дүнгээ гурваас долоо хоногийн дотор үзүүлдэг уг бүтээгдэхүүнүүд хөгшрөлтийг удаашруулдаг. Холливудын оддын гоо сайхны нууцыг бий болгоход Doctor Newman гэх бүтээгдэхүүн нөлөөлсөн. Монгол талаас хөрөнгө оруулж байгаа эгч нартайгаа найман жил гаруй хугацаанд ойр байсны ачаар сэтгэл нэгдэн ажиллах байна. Хүссэн хүн бүхэнд гоо сайхнаас гадна санхүүгийн эрх чөлөөнд өөрийн хичээл зүтгэлээр хүрэх боломжийг олгож байгаа. Бидэнтэй хамтарч ажиллахад бүгдэд нээлттэй гэсэн үг. Босго өндөр бус хамгийн гол нь идэвхи санаачлагатай ажиллах хүмүүстэй хамтран ажилладаг.  
 
-Тантай зун таарахад миний энэ сарын цалин 600 мянга гарсан байна. Надад хэн өгөх вэ дээ гэж байсан. Одоо орлого өссөн үү?
 
 
-Тийм ээ. Мэдээж тогтвортой, нэг зүйлийн араас явж байгаа тохиолдолд үр дүн гарах нь ойлгомжтой. Сард авч байсан 600 мянгыг өдөрт олох боломж гарч байгаа. Тереза гэдэг эмэгтэйн долоо хоногийн ажлын үнэлгээ 100 мянган доллар байх жишээтэй.
 
-Үүний хажуугаар уран бүтээлээ үргэлжлүүлэн хийнэ гэж дээр хэллээ. Одоо яг ямар чиглэлийг барьж авах вэ?
 
 
-Уран бүтээлээ илүү амьдралтай байлгаж, уянгалаг аялгуулаг бүтээлүүд хийхийг хүсч байгаа.
-Бизнес тал дээр амжилттай яваа юм байна. Эртний юм сөхлөө гэж бүү бодоорой. Сүүлд хэвлүүлсэн цомгийг бодоход хүүхдийн дууны цомгууд чинь худалдаанд ерөөсөө харагддаггүй.
 
MCS-ийн Оджаргал тантай нэг удаа ажил хэргийн уулзалт хийхдээ "Чи юм зарах хүүхэд байна" гэж хэлсэн гэдэг үнэн үү?
 
-Зүгээр дээ. Харин ч сайхан асуулт байна. Гала хамтлагт байхаасаа гаргасан “Хөвгүүн”, “Мөрөөдлийн” цомгуудаас миний гар дээр нэг ч цомог үлдээгүй тараагдсан нь саяхан мэдэгдсэн. Магадгүй урлагийн менежмент сайтай хамтлаг байсны илэрхийлэл болов уу гэж дүгнэсэн. Нийт дөрвөн цомог гаргаж, одоогийн байдлаар 80-аад мянган цомог борлуулсан тоо гараад байна.   
 
-Гала байгуулагдсан цагаас хойш олон жил өнгөрлөө. Хуучин дурсамжаа сөхөх үе гарах уу. “Хөөрхөн дэлхий” цомог, тоглоомын төв байгуулсан явдал бусад залуу уран бүтээлчдэд бизнесийн сэдэл өгсөн санагддаг?
 
-Өнгөрснөөс өнөөдрийн ололт амжилт эхэлсэн болохоор надад туршлага болж, намайг хүмүүжүүлж, хатуужуулж, хөгжүүлж байсан тэр он жилүүддээ би дэндүү хайртай. Цаг хугацаа олон зүйлийг надад бэлэглэсэн. Заримыг нь авсан. Би юунд ч харамсдаггүй. Харин ч илүү урагшлах хүсэл тэмүүлэл үргэлж оргилсоор л байна. “Хөөрхөн дэлхий” төсөл Уранхолбоо гэдэг хүний хувьд олон эргэлтийг авчирсан. “Хөөрхөн дэлхий” цомог хүүхдийн дууны анхдагч цомог болж чадсан. Олон хувь борлогдож, гурван удаа дахин хэвлүүлж байлаа. “Хөөрхөн дэлхий” тоглолт амжилттай тавигдаж, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Хөөрхөн дэлхий” тоглоомын төвийн төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжсэн. Бүс бүсийн 20 мянган хүүхдэд хүрч ажилласан нь бодит үр дүн. Нэг нэрний цаана олон ажил агуулагдаж явсан нь сайхан санагддаг. “Хөөрхөн дэлхий” дууны аянд өлгийтэй багачууд унтаж, ерөнхий боловсролын дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн програмд орж байсан нь бас л хөөрхөн. /инээв/ 
 
-Та Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын урлагийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг байдаг. Шагнал урамшуулал хүртэв үү. Нэг цомог гаргаад СТА болчихсон хүмүүс олширлоо.
 
-Зүгээр дээ. Миний хувьд шагнал урамшуулал горилж аливаа ажлыг хийдэггүй болохоор шагнал өгсөнгүй, хийснийг минь үнэлсэнгүй гэж гонсойж байсан удаагүй. Хийж байгаа зүйлд маань сэтгэл шингэж надаас гадна бусдад үзүүлж байгаа нөлөө нь илүү үнэ цэнэтэй санагддаг. Аль найман жилийн өмнө Гала хамтлаг байхад СТА авсан байна, шагнал үнэгүйдүүллээ хэмээн бичигдэж байсан. Хар багаасаа иймэрхүү л хий хардлаганд өртсөөр бараг дасч дээ. Зарим талаараа хийгээгүй зүйлийг хийсэн болгож, аваагүй зүйлийг авсан болгодог нь харамсалтай ч би гэдэг хүн өөрөө бүгдийн хариулт учраас зорилгоосоо ухралгүй л урагшилж байна. Иймэрхүү зүйлд хурцлагдаж явсаар өдийг хүрч байна. Заримдаа тэр бүхэнд талархах үе сэтгэлд минь байдаг шүү. Амьдрал өөрөө хар цагааны дэнс гэж үнэн. 
 
-Таны хувийн амьдралд ч эргэлт гарсан байна. facebook ээр зарласан Түвшинбаяр гэдэг залуугийн тухай яриач?
 
-Хувийн амьдралаа дэлгээд явдаг урьдын бяцхан Ану өнөөдөр өөрчлөгдсөн. Хайр дурлалд цаг гаргах завгүй амьдарч байсан Уранхолбоогийн амьдралд нэг шинэ хүн гарч ирж бодол санаанд минь эргэлт авчирлаа. Эмэгтэй хүн болсноо хамгийн сайхнаар мэдрэх тэр мэдрэмжүүдийг бэлэглэсэн хайртай хүндээ хайраа илчилж олонд дэлгэсэн нь үнэн. Ер нь би зоримог тууштай, басхүү шударга байхыг эрхэмлэдэг болсон. Энэ миний амьдралаас олж авсан олдмол зан чанаруудын нэг болов уу. Хайртай залуу маань цэвэр монгол эр хүн бий. Хүмүүс элдэв таамаг дэвшүүлж байгаа сурагтай. Гэсэн хэдий ч үнэнд бүх зүйл ялагддаг хойно би эмзэглээгүй ээ. Бид Бээжинд хамт сурч, амьдарч байгаа. Адилхан хүн, хайрлаж дурлах эрхтэй гэдэг үүднээсээ нээлттэй байхыг хүссэн. Харин үргэлжлүүлж таамаг дэвшүүлж, үнэн худал мэдээ сэлт бичихгүй байхыг хүмүүсээс хүсмээр байна. 
 
-Ануд дурлаад, түүнийхээ бэлгэдэл болгож шивээс хүртэл хийлгэсэн гэдэг үнэн үү. Зан аашийн хувьд хүүхдэрхүү санагдсан?
 
-Шивээс гаргасан зургийг нь инстаграмдаа тавьсны дараа олон хүн ингэж асууж байсан. Ер нь бол энэ асуултанд тэр маань илүү уярам хариулт өгөх болов уу. Танилцаад удаагүй байхдаа “Чи миний үнэн хайр” гэсэн шивээс хийлгэсэн нь надад таалагдсан шүү. Энгийн үедээ хүүхдэрхүү хэрнээ чухал үед хэзээд эр хүний суурь чанаруудыг хадгалж чаддаг учраас тэр минь бүх зүйлтэй эр хүн. 
 
-Танайхан чинь их бүлсэг. Тэр утгаараа дуу дуугаа авалцаад мэдсэн байх. Түвшээгийн гэр бүлийнхэн мэддэг үү?
 
-Соёлтой сайхан хүмүүс байдаг гэдэг утгаараа биднийн дэмждэг шүү. Аав минь 
зургийг нь хараад яасан нүдэнд дулаахан хүү вэ. Харцнаас нь хэн гэдэг нь харагдаж байна гэж дүгнэсэн. Аавын үнэлэлт яг л зөв байсан. Тэр минь илүү дутуугүй өөрийнхөөрөө хүн.
 
-Хэсэг хугацаанд та хоёр хол байлаа. Санасан сэтгэлээ юу гэж илэрхийлэв. Санахын жаргалыг та мэдрэв үү?
 
-Цагаан сараар монголдоо сарын амралттай хоёулаа хамт ирсэн. Хол байгаад хагас сар болж байна. Гэхдээ л өдөр бүр хамт байдаг хүмүүс холдохоор үгүйлэн санах цаг мөч их бага. Тив алгасаад хол байгаа ч олон цагийн зөрүүнд байсан ч бидний сэтгэлийг юу ч холдуулахгүй үргэлжид холбоотой байсан. Санахын жаргалд хайрыг илүү ихээр мэдэрч явлаа. 
 
-Биесээ вэб камераар хайрлаж байна уу. Хосуудын холдолт ихдээд бүгд л тийм харьцаанд ороод байна шүү дээ?
 
-Тийм үеүд байна. Фото зураг явуулах, майл бичих гээд тэр минь надад үргэлж л инээд баяр баясгалан бэлэглэдэг юм. 
 
-Таны хэлснээс улбаалаад асуухад Ану нээрэн том болжээ. Удаан хугацааны хамтын үерхэл, цаашид амьдрал зохиоход секс маш чухал. Сексдээ нийлэмжтэй хосууд бие биедээ их сайн байдаг байх?
 
- Мэдээж, санал нэгтэй байна. Гэхдээ уучлаарай илүү дэлгэрэнгүй хариулт өгмөөргүй байна. Энэ нандин харилцаа зөвхөн биднийх. 
 
-Хайртай залууд нь ямар Ану таалагддаг бол. Олны танил гэдэг нь эхэндээ нөлөөлсөн байх. Хүмүүс “өмчилчихсөн” хойноо олны танилуудад өөрийнхөө шаардлагыг тавиад эхэлдэг.
 
-Хайрт минь намайг байгаагаар минь хайрладаг нь сайхан байдаг. Үүнийггээ ч өөрөө хэлдэг. 


Эх сурвалж: Шилдгийн шилдэг "Сэрүүлэг " сонин
Нийт сэтгэгдэл: 1
  1. Lorraine /46.161.14.99/ 2017-03-15 11:03:25

    And to think I was going to t***k to soenmoe in person about this.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших