Нууц мэдээллийн уурхай

О.Чинбаяр Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдов

Нийтэлсэн: 2013-04-06 10:12:58

 Монголын үе үеийн уншигч олныг дэлхийн утга зохиолын сор бүтээлүүдтэй учруулж ирсэн манай нэрт орчуулагчид өчигдөр Монголын Орчуулагчдын Эвлэлийн ээлжит хурлаа хийн олон чухал асуудлыг авч хэлэлцжээ. МОЭ нь 1991 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд тус эвлэлийн ерөнхийлөгчөөр нэрт соён гэгээрүүлэгч, СГЗ, гүүш Го.Аким 20 гаруй жил ажиллаж ирсэн юм. Монголын шилдэг орчуулагчдын дуун хөрвүүлсэн ном зохиолыг өнөөдөр уншиж байгаагүй хүн бараг үгүй болов уу. МОЭ-ийн ээлжит хурлаар Монголын орчуулагчдын өмнө тулгамдаж буй олон асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд нэрт гүүш Го.Аким залуу орчуулагч О.Чинбаярт халаагаа өгч, цаашдынх нь ажил үйлст амжилт хүсчээ. О.Чинбаяр нь гишүүдийн 100 хувийн саналаар МОЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр дөнгөж саяхан Дээрхийн гэгээн XIV Далай багш Данзанжамцын есөн боть сургаалийг эрхлэн гаргасан бөгөөд тун удахгүй Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик буюу Цагаан Халим” романыг өлгийдөн авах гэж байгаа аж. Манай уншигчид түүнийг Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын “Үлисс” романыг орчуулснаар нь сайн мэдэх байх. Орчуулагч О.Чинбаяр нь 1994 онд ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг уран зохиолын орчуулагч мэргэжлээр төгссөн манай мэргэжлийн шилдэг орчуулагчдын нэг юм. Тэрбээр дэлхийн сор болсон зохиол бүтээлийг монгол хэлнээ буулгасны төлөө Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МЗЭ-ийн шагнал, Утга зохиолын оны шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан өд” наадмын орчуулгын төрөлд олгодог шагналыг хоёр удаа хүртэж байжээ.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших