Унтаж байгаа хүүхдийнхээ дэргэд хэрэлдэх хортой
Хүүхэд унтаж байхдаа ч эцэг эхийнхээ хэрэлдэж муудалцахыг мэдэрдэг гэнэ. Эцэг эхчүүд хүүхдээ унтсан гэж бодоод хэрүүл уруул хийх нь бий. Тэрээр нойрсож байхдаа ч гэсэн хүний дууны өнгийг мэдэрдэг агаад хашгичсан орилсон гэх мэт таагүй өнгөөр хэлсэн үгэнд хүүхдийн тархи эмзэглэж цочирдог гэнэ. Иймд эцэг эхчүүд хоулханаа үлдсэн үедээ л учир зүйгээ олж байх нь зөв юм. Ямар ч нөхцөлд хэрэлдэж муудалцах үедээ хүүхдээ дэргэдээ байлгах хэрэггүй.