Америкт бүхэл бүтэн хот дампуурчээ
Нийтэлсэн: 2013-04-04 02:44:23
Нэгдсэн улсын захиргааны хэргийн шүүх Калифорни мужийн Сан-Хоакин тойргийн төв Стоктон хотыг дампуурсан болохыг албан ёсоор зарлажээ. 300 мянган хүнтэй энэ хотын засаг захиргаа төлбөрийн ямар ч чадваргүй болсноо арга буюу хүлээж. Хотын удирдлага дэг журам сахиулах, цэвэрлэгээ гээд наад захын иргэдэд үйлчилдэг үйлчилгээний зардлаа гаргаж дийлэхгүй болж. Мөн өр шир нь тоогоо алдсан гэнэ. Бүхэл бүтэн хотын дампуурлыг зарласан явдал нь Америкийг нөмөрсөн санхүүгийн уналтын жишээ болжээ. Стоктан хот шиг данс улайсан хот тосгон зөндөө байгаа аж.
NUUTS.MN