Нууц мэдээллийн уурхай

Ухаалаг сургуулийн нээлт боллоо

Нийтэлсэн: 2013-04-03 01:56:03

БШУЯ-аас хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого дэвшүүлж, 2013 оныг боловсролын технолийн жил болгосон билээ. Энэ жилийн хүрээнд нийслэлийн 84-р сургуулийг “ухаалаг сургууль” болгох эхний алхам болгосон електрон ангийн нээлт өнгөрөгч баасан гаригт тус сургууль дээр боллоо.

 Нээлтийн үйл ажиллгаанд БШУЯ-ны сайд Л.Гантөмөр болон БНСУ-ын I -KIAST байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

84-р сургууль нь 2009 оноос эхлэн сургалтын үйл ажиллагаандаа цахим технологийг нэвтрүүлж, багш бүр нөүтбүүк, анги бүр телевизтэй болж байсан. Тэгвэл таван жилийн дараа анхны ухаалаг сургууль болох эхний алхмыг эхлүүлж байгаа юм.

Тус төслийг БНСУ-ын I-KIAST байгууллага дэмжиж, цаашдаа Солонгосын Засгийн газар, Япон, Юнескогийн тусламжаар хамтран ажиллах аж. Энэхүү электрон анги нь багш нар самбар, шохойноос салж, ухаалаг самбарыг ашиглах юм. Мөн сурагч бүр ухаалаг самбартай холбогдсон өөрсдийн таблеттай байх бөгөөд олон төрлийн ном, дэвтэр цүнхэлж явах шаардлагагүй болно гэсэн үг. Энэхүү технологийг дэлхий дээр БНСУ ашигладаг бөгөөд Сэжүн хотын бүх сургууль ухаалаг самбарын технолгийг нэвтрүүлсэн байна.

Ухаалаг самбар нь зөвхөн багшийн үйл ажиллагааг хялбар болгохоос гадна сурагчдын хичээлдээ хандах хандлага, багштайгаа харьцах харилцаа, мөн хичээлийн цагийг хэмнэж буй давуу талтай юм. Ухаалаг самбар ангийн бүх сурагчдын таблеттай холбоотой байж, гэртээ байгаа үедээ ч багштайгаа холбогдож, харьцаж болох аж. Дэлхий нийтээр цахим ертөнц хөгжиж, орчин үеийн хүүхдүүдийн хамгийн  их хэрэгдээ болсон техник, технологийн энэ үед 2013 онд гэхэд нийслэлийн таван сургуулийг ухаалаг сургууль болгож, үе шаттайгаар өргөжих юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших