Нууц мэдээллийн уурхай

Баавар өөрөө гал тавьсан гэдэг дүгнэлт гарчээ

Нийтэлсэн: 2013-04-03 01:22:53

Шинжээчдийн нарийвчилсан дүгнэлтээр бол “Тус өрөөнд гарсан галын байдал, шаталтын явц зэргээс үзэхэд ил галын улмаас гал түймэр гарсан байна” гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл ил гал гэдэг нь лаа, тамхи, шүдэнз болон халуун цогтой үнс нурам, тамхины асаагуурын гал зэрэг ордог ажээ. Мөн галын голомт нь тус өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимд болон хананы хэсэгт байсан гэж тогтоосон байна. Уг камерийн өрөөнд байсан гэрэлтүүлэг болон хяналтын камер, утааны дохиоллын системийн утаснаас оч үсэрч гал гарсан байх боломжгүй байна” хэмээсэн байна.

Учир нь тус өрөөний гэрэлтүүлэг ханандаа бэхлэгдсэн зузаан шилэн бүрхүүлтэй, гал гарсны дараа ч өрөөний гэрэлтүүлэг хэвийн ажиллаж байжээ. Мөн хяналтын камерын утсыг далд монтажаар хийсэн тул ил гал авалцах боломжгүй, хорих өрөөнд гарсан гал түймэр нь хүний үйл ажиллагааны нөлөөнөөс үүдэлтэй хэмээн тогтоожээ.

Гал түймэр нь өрөөний баруун урд хэсгээс өнцгөн  хэлбэртэйгээр тархсан бөгөөд гал гарсны дараа хоригдогч Ш.Батбаярыг өрөөнөөс гаргахад агаарын солилцооны улмаас гал улам дэгдэж, хорих өрөөний хананы зөөлөвч бүрэн шатсан байна гэжээ.

Ард иргэд мэргэжлийн байгууллагын дүгнэлтэнд итгэх үү, Бааварын хэлсэнд итгэх үү гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Учир нь Баавар санаатай гал тавьсан байлаа гэхэд хорих ангийн ажилтнууд түүнийг шалгаагүй, мөн аврах гэж яараагүй нь туйлын эргэлзээ дагуулж байгаа юм. Мөн хорих ангийн камерийн бичлэг байхгүй болсон нь дүгнэлтэнд итгэх итгэлийг улам бүрхэгдүүлэх ажээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших