Нууц мэдээллийн уурхай

Чех улсад сурч байгаа оюутнууд хуралдлаа

Нийтэлсэн: 2013-04-02 03:28:45

Бүгд найрамдах Чех улсын нийслэл Прага хотноо тус улсад суралцаж буй монгол оюутнуудын Анхдугаар хурал болж нийт суралцагч 100 гаруй оюутны төлөөлөл оролцсон байна.

Хуралд Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцож, Монгол–Чехийн худалдаа эдийн засгийн харилцаа, манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал, ажлын байрны боломж, мэргэжилтэй боловсон хүчний эрэлт, нийлүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн нь үр дүнтэй арга хэмжээ болжээ.

Хурлын явцад Чехэд суралцаж төгсөөд тус улсын нэр хүндтэй аж ахуйн нэгж болон Монгол Улсын “Оюу-Толгой” ХХК, “Юнител” группэд ажиллаж буй төгсөгч залуус цахим хаягаар холбогдож оюутнуудтай өөрийн туршлагаас хуваалцаж, цаашид “Чехэд суралцагч Монгол оюутан залуусын холбоо” байгуулах, Европын улс орнуудад суралцагч оюутан залуусын Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах ажлыг ажил хэрэг болгохоор ярилцсан байна.
Түүнчлэн 2007 онд Прага хотод зохион байгуулж, улмаар жил бүр Европын өөр өөр улсуудад зохиогдох болсон оюутан залуусын “Хаврын баяр” спортын өдөрлөгийг манай ЭСЯ-наас тогтмол дэмжиж ирсэн бөгөөд энэ удаагийн хурлын танхим түрээслэх хөрөнгийг гаргаж дэмжлэг үзүүлжээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших