Нууц мэдээллийн уурхай

“Ардчилсан” масктай засаглагчид сэтгүүлзүйг эрүүдэн шүүж байна

Нийтэлсэн: 2013-04-01 12:17:52

Монгол бол цус урсгалгүйгээр хувьсгал хийж, ардчиллыг эргэж буцалтгүйгээр сонгоод 20 гаруй жил болсон, ардчиллын дууч шувуухай гэгддэг төрийн тэргүүнтэй улс. Нийгмээ биш байна гэж мэдэрсэн залуус оготнын хамраас ч цус дусаалгүй МАХН-ын Улс Төрийн Товчоог өвдөг дээр нь сөхрүүлж ардчилалд хөл тавьсан домог мэт үнэний эзэд бол монголчууд билээ. Бид энэ 20 жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөө гээчийг л бүрэн тунхаглаж хараахан чадсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон ч хүн од болж улстөрийн карьераа эхлүүлсэн. Олон ч хүн санасандаа хүрсэн. Мөн түүнийхээ хэрээр дөрөв дэх засаглалыг хяналтандаа байлгах гэж үе үеийн төр, засаг үргэлж санаархсаар ирсэн. 
Тун удахгүй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. Энэ өдрийг бид сэтгүүлчийг эрүүгийн хэргээр шүүж угтах болж байна. Сэтгүүлч Б.Цогтгэрэлд үүсгэсэн эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тугаа болгодог шударга үнэний дуу хоолой ардчилсан үзэлтнүүд хэмээн өөрсдийгөө нэрлэсэн улстөрийн хүчин Засгийн эрх барьж байгаа энэ цаг үед сэтгүүлч бид нэгнийгээ Эрүүгийн хуулиар шүүлгэх гэж байгаа нь тун харамсалтай байна. 
Сэтгүүлч Б.Цогтгэрэлийг хорьж саатуулахад Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, “Глоб интернэйшнл” ТББ-аас хамтарсан мэдэгдэл гаргаж төр засагт сэтгүүлчдийн дуу хоолойг хүргэсэн билээ. Энэхүү мэдэгдлийг шүүх хурал болж буй энэ өдөр ахин иш татаж засаглагчдын сонорт хүргэмээр байна. Мэдэгдэлд, 
“Цогтгэрэлийн хэргийг шалгахдаа цагдан хорихгүйгээр мөрдөн байцаалт явуулах нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчимд нийцэх л байсан. Түүнд гомдогч нь иргэний хувьд өөрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд хариу өгөх эрхтэй. Тэрээр хүссэн хэлбэрээр дээрх мэдээлэлд хариу өгөх, няцаах эрх, боломж нь ч бий. Нэр төрөө сэргээлгэхийг хүсвэл Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу гомдол гаргах боломжтой. НҮБ-ын 2000 оны 12-р сарын 1-нд батлагдсан Тунхаглалаар “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” уриалсан. Олон улсын хэм хэмжээ, эрх зүйгээр гүтгэлэг, доромжлолтой холбоотой нэр төр гутаах асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзэж, Иргэний хуулиар шийдвэрлэдэг.  2011 оны 3 дугаар сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит илтгэлийг хэлэлцээд Хүний эрхийн хороо Монгол улсын Засгийн газарт хандан нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс халахыг зөвлөсөн юм. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэндээ эрүүгийн ял ногдуулах нь нийгэмд айдас хүйдэс бий болгохын зэрэгцээ Үндсэн хуулинд харшилж, Монгол Улс НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлдэггүйн тод жишээ болж байна. Манай хоёр байгууллага хараат бус хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээллийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцдэгийн хувьд нийт сэтгүүлчдийг улс төрийн аливаа нөлөөнд авталгүйгээр мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чандлан мөрдөж, хараат бус байдлаа тууштай эрхэмлэхийг уриалж байна” хэмээсэн байна.
Сэтгүүлзүйн салбарынхан, хэвлэл мэдээллийнхэн, салбарын холбоод, Төрийн бус байгууллагынхан дуугаа нэгтгэн сэтгүүлчдэд эрүүгийн ял тулгахын эсрэг нэгдэн, дуу хоолойгоо өргөх чухал цаг үе ирснийг санацгаая. Өнөөдөр нэг л сэтгүүлчийг эрүүгийн хэргээр шүүж буй мэт харагдавч үнэндээ 100 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйг эрүүдэн шүүж, энэ салбар эрх чөлөөтэй эсэхэд эргэлзээ төрүүлж буй хар мөрт үйл явдлыг “ардчилсан” масктай засаглагчид хийж байна. 

Ш.Гонгор 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших