Нууц мэдээллийн уурхай

МЭДЭГДЭЛ

Нийтэлсэн: 2013-04-01 01:37:50

Сүүлийн үед мэдээллийн сайтууд болон twitter, facebook-ээр 700 үг бүхий хориотой “Үгсийн сан”-гийн жагсаалт албан ёсны шийдвэр мэтээр олон нийтэд цацагдаж, нийгэм хувь хүмүүсийн дунд буруу ташаа ойлголт төрүүлсэнд Харилцаа холбооны зохицуулах хороо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсч байна.

 
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Мэдээллийн сайтуудын ассоциаци болон Монголын сайтуудын холбоотой хамтран сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тухайн байгууллагуудын саналыг үндэслэн боловсруулж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн ажиллаж байна.
 
Энэхүү журмын хүрээнд цахим ертөнцөд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд уруу татах, хувь иргэнийг ёс бус үг хэллэгээр гутаан доромжлох үйлдэл гаргуулахгүй байх талаар Монголын сайтуудын Холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциацийн гишүүн мэдээллийн сайтуудтай хамтран тодорхой зохицуулалтыг хийн ажиллаж байна.
 
Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлал, хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, унаган эрхийг хааж боогдуулсан аливаа зохицуулалт журмыг Харилцаа  холбооны зохицуулах хороо гаргаж байгаагүй бөгөөд цаашид ч энэ зарчмын байр сууриа хатуу баримталж ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна.
 
 
 
 
 
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших