Хип Хоп Холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Бааварыг шүүх хурлын тов энэ сарын 12 нд хэмээн товлогдсон боловч түүний өмгөөлөгчийн харж буйгаар дахин хойшлогдох магадлал өндөр байгаа гэнэ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар шүүх юм байна. Тус зүйл ангид “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Нэг үгээр хэлбэл Баавар 14-21 сая төгрөгөөр торгуулах нөгөө бол хамгийн муугаар 2 жилийн хорих ял авах юм байна.