Нууц мэдээллийн уурхай

“Алтайн Хүдэр” компани Цээл сумынханд “эцэг” мэт элбэрэлтэй гэнэ

Нийтэлсэн: 2013-03-28 02:45:15

“Алтайн Хүдэр” компанийн эсрэг нутгийн ард иргэд гомдол гаргасны улмаас тус компанид мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн тухай өмнө нь бид мэдээлж байсан билээ. Шалгалтаар уг компанийн буруутай үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож албан шаардлага гарган биелүүлээгүй тохиолдолд хаах хүртэл арга хэмжээ авах тухай мэдэгдсэн юм. “Алтайн Хүдэр” компани ч үүнтэй зэрэгцэн хэвлэлийн хурал зарласан. Хэвлэлийн хурал нь “Алтайн Хүдэр” компанийн талаар “бодит бус” мэдээлэл гаргасан ХМХ-ийг хуулийн байгууллагад өгнө гэсэн мэдэгдэл байсан бөгөөд компанийн талаар өөрсдийх нь амнаас үг сонсох гэж цаг зав гарган очсон сэтгүүлчдийн нэг ч асуултанд хариулалгүй шулуухандаа бол “сүрдүүлсэн” гэхэд болно. 
Гэтэл өчигдөрийн буюу энэ сарын 27-ны “Өдрийн сонин”-д “Шинэ зууны Цээл” ТББ-ын гишүүн, Цээл сумын Засаг дарга асан нэгэн эрхэмийн төлбөртэй ярилцлага гарчээ. Ярилцлагад “эгдүүцэхийн” учир нь “Алтайн хүдэр” компани Цээл сумынханд яг л “ эцэг” мэт түшиг тулгууртай байдаг гэх бөгөөд анх энэ уурхайг Хятадууд сонирхож “Ийм уурхай байхад танай сумынхан мал хариулаад ч яах юм” гэдэг байсан, бид хятадуудад өгөлгүй үндэсний компанидаа өгсөн том гавъятай хүмүүс гэх нь халаг юм ярив. 
Мал хариулахгүй жаргах нь бүү хэл хариулах мал нь хазах өвсгүй, хариулах газаргүй, уух усгүй, үнс тоосонд дарагдаад өнгө зүс нь хүртэл танигдахүй болсон гэж нутгийн иргэд, нүдээр үзсэн сэтгүүлчид хэлж байгаатай тэнгэр газар мэт зөрөв. 
Мал үхэж байгаа нь дээр үед ч тэгдэг л байсан “Алтайн Хүдэр” компаниас болоогүй, уурхайгаас нь тоос гарч сүйд болдоггүй 3-3.5 км-т замхардаг. Ургийн гажигтай хүүхэд төрсөн явдлыг энэ компанитай холбоод байж болохгүй. “Алтайн Хүдэр” компани зам барих гэж жаахан тоос босгоод байгаа нь л нэр хүндийг нь унагаад байгаа юм шүү дээ гэх зэргээр “унага урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай” гэдэг шиг л магтаж гарч. 
Харин энэ уурхайн “жаахан тоос” сүүлийн гурван жилд 7 хүний амийг авч одсон тухай долоон уулын цаана орхив. “Тоостой хэцүү байна гэхээс илүүтэй хүний амь үрэгдэх нь үнэхээр хэцүү байна. Манай хэсгийн төлөөлөгчид дандаа л хүн осолдчихлоо гэсээр уурхайг зорих боллоо” хэмээн ярих нутгийн иргэдийн яриатай тэс зөрөв.
”Алтайн Хүдэр” компанийг “эцэг” мэт үздэг энэ эрхэм Цээл сумыг нүүлгэхээр яригдаж байгаа нь тус компанитай огт хамаагүй гэж байгаа нь нутгийн иргэдийн 
манай сум ашиглалтын хоёр, хайгуулын 16 лиценз эзэмшигчтэй. Сумын нутаг дэвсгэрийн 44,6 хувь нь ашигт малтмалын лиценз хэлбэрээр олгогдсон гэдэг мэдээлэлтэй эрх ашгийн сэжмээр холбогдоод байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлмээр. Өөрөөр хэлбэл “Алтайн Хүдэр” компани “асуудлыг” нүүлгэх гээд байгаа юм биш биз.  
Хүн ард нь худлаа яриад байж гэж бодоход шалгалтын хэсгийн “Таяннуур”-ын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлтийг яах вэ. 
 
 
WORD.MN  Г.Инжир

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших