Төв театр олигархиудын янхны газар гэнэ
Нийтэлсэн: 2013-03-28 09:35:37
Манайхны сайн мэдэх Оросын алдарт Большой театр ийм бузар булай газар болсон хэмээн Оросын нэрт балетчин Анастасия Волочкова шуудхан мэдэгджээ. Бүр театрын удирдлага нь үүнийг хөхүүлэн дэмжиж байдаг гэнэ. Волочковаг арваад жилийн өмнөөс энэ театрт бүжиглэх үеэс л баячуудаас ийм маягийн санал олон ирдэг байжээ. Олигархиуд гэдэг нь тэрбумтнууд, банкны эзэд, том компаний захирлууд гэнэ. Тэд Большой театрын царайлаг жүжигчин, бүжигчин бүсгүйчүүдийг дээдсийн хүлээн авалтад чимэг болгон дагуулж ороод дараа нь өвөртөө оруулдаг аж. Хэрвээ баячуудтай хамт хүлээн авалтад явахгүй гэвэл театрын удирдлага нь тайзан дээр гаргахгүй, гадаад аялан тоглолтонд авч явахгүй хэмээн дарамталдаг гэнэ. Манайд ч бас ижил биз. Урлагийнхан хоорондоо хэрэлдээд эхэлсэн тул удахгүй иймэрхүү юм сонсох байх.