Хөлбөмбөгийн хараал гэгч бий болсон гэнэ. Английн алдарт ”Арсенал” багийн тоглогч Аарон Рэмсиг гоол оруулах бүрийд ямар нэгэн алдартай, нэртэй хүн үхдэг болжээ.
2011-05-01 Рэмси “МанЮ”-д гоол оруулж маргааш нь Усама Бин Ладен алуулсан.
2011-10-02 Рэмси “Тоттенхэм”-д гоол оруулж гурав хоногийн дараа Стив Жобс бурхан болсон
2011-10-19 Рэмси “Олимпик”-ийн хаалгыг мялааж маргааш нь Маумар Каддафи алуулсан.
2013-03-22 Рэмси Шотландын шигшээ багттай тоглоход гоол оруулж маргааш нь “Оросын дайсан” хэмээн Путины зарласан тэрбумтан Борис Березовский гэртээ үхжээ.