Нууц мэдээллийн уурхай

Бага, дунд, том хүүхдийн зан араншин хэрхэн тогтдoг вэ

Нийтэлсэн: 2013-03-28 01:07:11

 Олон хүүхэдтэй айлд насны дараалал хүүхдийн зан араншин, төлөв, сэтгэхүй бүрэлдэхэд ихээхэн нөлөөлдөг. Том нь харьцангуй бие даасан, өөрийн гэсэн зарчимтай бол бага нь энхрийлүүлж хамгаалуулах гэсэн хүүхэд байдаг.

-Том хүүхэд : удирдагчын зан төлөвтэй бөгөөд хашир туршлагатай хүүхэд байх нь олонтоо. Эхний хүүхэд эцэг эхийн хувьд “туршилтынх” байдаг. Анхны алдаа, бас оноог эхний хүүхдээсээ авдаг. Гэхдээ эхний хоёр гурван жилдээ “өрсөлдөгч” байхгүй тул эцэх эхийн ганц хайр нь болдог. Дүүтэй болмогц тэрээр шууд “насанд хүрдэг” тул том хүүхдүүд заримдаа хувиа хичээсэн, жөтөөрхсөн барьцамтгай зантай болдог. Ийм хүүхдүүдийн дундаас сайн төлөвлөж, бусдыг хянаж захирч чаддаг ирээдүйн чадварлаг удирдагч, хариуцлагатай дарга төрдөг.  Гэсэн ч бүхнийг захирах гээд байдгаас гадна эцэх эхтэйгээ хэтэрхий орооцолддог зантай.  Эцэг эхийнхээ “орлогч”-ын ажлыг хийж дүү нараа зохицуулсаар байгаад хамгийн сүүлд нь гэрлэх нь ч бий.
-дунд хүүхэд : тэд бол эгч ах дүү нарынхаа дунд зуучлагч болохоос гадна тэдний өмнөөс эцэг эхтэйгээ харьцдаг. Ах дүү нар нь гэм хийчихээд дунд руугаа “чихэх” эсвэл эцэн эхдээ ойлгуул хэмээн түлхдэг гэнэ. Ийм хүүхдүүд том болоод зөөлөн уян хатан зан ааштай хэнтэй ч хэл амаа амархан ололцдог хүмүүс болдог. Ялангуяа шинэ орчин нөхцлийг хялбар хүлээн авч дасан зохицох чадвартай байдаг. Гэхдээ энэ нь хэтэрвэл зальтай бас хоёр нүүр гартэн болох аюултай. “Засвсрын” гэгдэх энэ хүүхдүүд хамгийн их амжилт гаргах том хүүхэд бас хамгийн их халамж шаардах бага хүүхэддээ бүх анхаарлаа хандуулдаг эцэг эхийнхээ хайр халамжын “хомсдол” дунд өсдөг тул буруутгах аргагүй гэнэ.
-отгон хүүхэд :”эрхийн тэнэг” гэж олонтоо хэлэгддэг. Үүнд нь эцэг эх нь буруутай. Түүний дэргэд ах эгчийг нь “дүүгээ харсангүй, нүүрийг нь угаагаад өгсөнгүй” хэмээн загнасаар багаас нь бусдаар хамгаалуулж халамжлуулах муу зан суулгаж өгдөг. Отгон хүүхэд бие даан шийдвэр гаргахдаа муу өөрийн үйлдлээ хариуцах чадваргүй байдаг. Гэхдээ ах эгч нараа бодвол илүү чөлөөтэй сэтгэдэг бүтээлч сэтгэлгээтэй болдог. Бусдын хайр халамжинд бөмбөрч явахдаа бүхий л цагаа бодох сэтгэх бүтээх зэргээр өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг. Ихэнх алдартай зохиолч, зохион бүтээгч, загвар зохион бүтээгчид айлын отгон хүүхдүүд байдаг нь тохиолдлын хэрэг биш. Гэхдээ байнгийн хайр халамжаас залхахдаа заримдаа “эсэргүүн” болон хувирч амьдралаа үрж орхидог гэнэ.
 
NUUTS.MN
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших