Архи асгалаа гээд хүүгийнхээ хурууг заазуурджээ
Нийтэлсэн: 2013-03-27 01:52:48
Орос орон архинд живж аймшигт хэрэг дараалан гарах болжээ. Хил залгаа орших буриадын нэгэн тосгонд согтуу орос эр сүүлчийн хундага архийг асгалаа хэмээн 14 настай хүүгийнхээ хурууг заазуураар тас чавчжээ. Согтуу толгой ухаан ороод би тэгээгүй гэж мэлзэж. Гэр бүлийнхээ ганц тэжээгч болсон хүнээ алдахыг хүсээгүй ар гэрийнхэн нь мод хагалж байгаад чавчихсан хэмээн тайлбар хүүгээр цагдаад гаргуулан эцгээ суллаж авчээ.
NUUTS.MN