Нууц мэдээллийн уурхай

“Дижитал” хамтлаг мэдэгдэл гаргажээ

Нийтэлсэн: 2013-03-26 05:46:11

Монголын хип хоп ертөнцөд томоохон байр суурь эзлэх “Дижитал” хамтлагийнхан Бааварын түлэгдсэн эмгэнэлтэй хэрэг явдалтай холбогдуулан “Facebook” дэх хуудсандаа мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Дижитал хамтлагийн ахлагч асан, Хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу найз Бааварыгаа бусдын нөлөөнөөс болж эрүүл мэндийн хүнд байдалд орсонд харамсаж байгаагаа илэрхийлж байна.

Мөн Дижитал хамтлагийнхан уг хэргийн буруутанг олоход чадах бүхнээрээ зүтгэх болно. Найз Бааварыгаа хүндэтгэсэн Х.Халиун Г.Эрдэнэбилэг Г.Мөнхбат Ч.Мөнхбаяр” гэжээ.

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид  хоригдож байсан Баавар камер дотроо галд өртөн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний биеийн 35 хувь нь түлэгдсэн байна. Хорих ангид тухайн үед яг юу болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Баавар өөрийнхөө биед гэмтэл учруулж шатаахыг завдсан гэж ШШГЕГ-ын албаны хүн өчигдөр ярьжээ. Гэвч өчигдөр орой олон нийтэд ил болсон Бааварын анхны бичлэгээс үзвэл тэрбээр өөрийнхөө амийг хорлохыг завдаагүй аж.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших