Нууц мэдээллийн уурхай

Их аварга М.Даваажаргал Хару башёд тэргүүллээ

Нийтэлсэн: 2013-03-26 05:34:44

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёд 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр түрүүлснээр 24 түрүүнийхээ есөн удаад нь нэг ч уналгүй тэргүүлсэн цорын ганц сүмоч гэгдэх шинэ дээд амжилтын эзэн боллоо.Мэргэжлийн сумод 24 дэх түрүүгээ авсан Хакухо Их аварга Хару башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Гоэйдог уватэнагэ мэхээр ялж, түрүүлэх болзлоо хангасан. Хакухо М.Даваажаргал дахин нэг удаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлэхэд 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцэнэ. Асашёорюү 2003 онд ёкозуна цол хүртэж, сумогийн дэвжээнд 11 жил барилдахдаа дээд зиндаанд нийт 669 даваа авч, Эзэн хааны цомыг 25 удаа хүртэн, сумогийн түүхэнд дээрээсээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүлж чадсан. Мөн Асашёорюү 2005 онд болсон зургаан башёд дараалан нь түрүүлж, энэхүү ижилгүй амжилт гаргасан анхны сумоч болсон юм. Харин түүний энэ амжилтыг Дархан аварга, олимп, дэлхийн медальт, Монголын хүчит бөх, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатын хүү Их аварга Хакухо М.Даваажаргал ахиулахад тун ч ойртож очоод  байна.Аварагдаа цаашдынх нь барилдаанд амжилт хүсье.Харин 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж энэ Хару башёд тааруухан барилдаж есөн даваа, зургаан унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших