МИАТ-ын хэрэгт банкныхан холбогдоод эхэлжээ
Нийтэлсэн: 2013-03-22 02:51:57
“Дайны эрсдэлийн” мөнгө угаалтад холбогдогч нар улам нэмэгдэх бололтой. Хэрэг лавшрах тусам хутгалдсан, холбогдсон хүний тоо өсөж байна. “Голомт” банкны 6-р салбарт ажилладаг ажилтан эмэгтэйг МИАТ-ын хэрэгт холбогдуулан УМБГ баривчилжээ. Банкны ажилтнууд мөнгө угаах хэрэгт нууц данс нээх, мөнгө байршуулах, төөрөгдүүлэх гүйлгээ хийх, бусдын нэр, дансыг ашиглах зэрэг үүрэг гүйцэтгэдэг байжээ. Энэ нь МИАТ-ын хэрэгт АН-ынхан оролцсон байж магадгүй гэх хардлагыг лавшруулж байна.
NUUTS.MN