Таныг “ашиглах” залууг хэрхэн няцаах вэ
Нийтэлсэн: 2013-03-22 02:21:33
Арван залуу тутмын талаас илүү нь бүсгүйчүүдээр зүгээр л зүгаацах гэсэн хүсэлтэй байдаг бол орчин үед ашиглах, шимэх сорох гэсэн өөдгүй амьтад олширч. Тэгвэл тийм өөдгүй амьтныг яаж няцаах вэ ?
-юуны урьд өөрт чинь гоё үг хэлээд эргүүлээд байгаа тэр залууг сайн судал. Хаана сурдаг, юу хийдэг, хэнтэй болзож байсныг нь мэдээд авахад ч илүүдэхгүй. энэ бүхнийг найз нөхдөөс нь мэдэж болно. Ингэсний дараа түүнийг ямар хүн бэ гэдгийг нь тогтоож болно
-эргүүлэх тусам нь “үгүй”, “чадахгүй” гэсэн хариулт өг. Болзоонд бүү оч, кинонд хамт явахаас татгалз. Гэнэтийн нөхцөл байдалд орсон хүн өөрийн үнэн зөв төрхөө санаандгүй илчлэх нь бий.
-биеэ хяна : ямар ч нөхцөлд зайнаас харьц, бэлэг сэлт, уран үгэнд нь бүү авт.
-нүүр бүү өг: танилцаад сар ч болоогүй байж эцэг эхтэйгээ танилцуулан бүр мөнгө зээлүүлбэл эцэст нь юу болох нь ойлгомжтой хэрэг.
-үгэнд нь бүү авт : таны сайн сайхны төлөө гээд амьдралд тань өөрчлөлт оруулахаар зүйл хийлгэх гэж ятгаж магад. Хуурамч амьтад танил тал хамаатан саданг чинь өөрийнхөө тусын тулд ашиглах гэж заавал ч үгүй оролддог. Харин өөрийгөө хүндэлдэг залуус ийм зүйл огтхон ч хийхгүй гэдгийг сана.
NUUTS.MN