Кэт муур хотын даргаар 15 дахь удаагаа сонгогджээ
Нийтэлсэн: 2013-03-21 11:18:09
Аляскын Талкитна хотын оршин суугчид хотыг нь удирдах сайн дарга олдодгүй гэсэн шалтгаанаар Кэт гэдэг муурыг 15 дахь удаагаа улираан сонгожээ. Тэрээр анх 1997 онд хотын дарга болсноос хойш төрөлх хотоо завсаргүй удирдаж байгаа аж. Хотын оршин суугчид нь”манай дарга хулгай хийдэггүй, даргархаж их зан гаргадаггүй, бүх оршин суугчдаа ялгаварлалгүй ханддаг” хэмээн улираан сонгосон шалтгаанаа тайлбарлажээ.